Хэдий болтол мухар сүсгээр билгийн нүдээ сохлох вэ?
2014/09/21
Монголчуудыг хэт туйлшрамтгай ард түмэн гэлцдэг. Тиймдээ ч элдэв дээдийн мухар сүсэгт автахдаа хялбар аж.
Хэдийгээр манай улс аливаа сүсэг бишрэл, шашин номыг хуулиар хориогүй ч энэ бүхнээс үүдэлтэй, нэгэнт тогтсон ёс зүйн хэм хэмжээнд үл нийцэх гаж гэмээр зан үйлүүд олширч байх шиг.
Тухайлбал Монголчууд “Эдийн дээд хадаг. Идээний дээд сүү” хэмээн хадгийг ихэд эрхэмлэн Азай буурал настнууд, ачит багшдаа барьж, өөрийн хүндэтгэлээ илэрхийлж байсан байдаг. Харин өнөө цагт Уул овоо, Ургамал мод болгоны салаа мөчир бүрээс хадаг зүүн, ургасан мод бүрийг эзэнжүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хүндэтгэж байгаагаа илэрхийлдэг болсон. Гэтэл энэ нь ямар их нүгэл байсныг дөнгөж одоо л бидний зарим нь мэдэж байна шүү дээ.
Учир нь модноос уясан хадаг тэрхүү модныхоо өсөлт ургалтыг боомилж, үхэлд хүргэж байдаг аж. Тиймээс олон нийтийн зүгээс тэрхүү хадагнуудыг цэгцлэх цэвэрлэх, хадагны хэрэглээг зөв болгох талаар санал санаачлага гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж буй.
Тэгтэл сүүлийн үед Мод бутны мөчирт эмэгтэй хүн өмсөж явсан “хөхний даруулга”-аа хүртэл Модноос өлгөдөг адийн гэмээр зүйлд эмэгтэйчүүд маань муйхарлан сүсэглэж, “Хөхний даруулга” хөглөрөх болжээ.
Бид мухар сүсгийн талаар ойлголт байхгүй атлаа хэн нэгний хийж, ярьж байгаа үйлдлийг автоматаар ямар ч дүгнэлтгүйгээр дуурайж өөртөө хэвшил болгодог. Зарим иргэд түүндээ хэт итгэж, өөрийгөө хий хоосон мухар сүсгээс бүрэн хамааралтай болгож, өөрийн оюун ухаан, сүсэг бишрэлдээ хаалт үүсгэн зөв бурууг тунгаах чадваргүй болгодог бололтой.
Ингэж болдог, болдоггүй гэхчилэн ямар ч эх сурвалжгүй , шинжлэх ухааны нотолгоогүйгээр амнаас ам дамжуулан цуу яриагаар мухар сүсэг тархсаар. Харин мухар сүсэг хэтрэхээрээ тухайн улс орны зан заншлыг гажуудуулах, нийгэмд ядуурал хээл хахууль цэцэглүүлэх эрсдэл дагуулдаг болохыг өнөөгийн бидний амьдрал бэлхэнээ гэрчилж, Монголчуудын билгийн нүдийг сохлох болов оо.
Б.Баттулга
Зочин · 2014/09/24
Бурханы шашин бол хамгийн зөв шашин. Аль ч шашныг зөв хэв хэмжээннд нь хөгжүүлэх хэрэгтэй. 1921 оноос өмнө шашин улс оронд хэт хавтгайрч ажлын насны олон эрчүүл хөдалмөрөөс хөндийрч хүн амын тоо эрс цөөрч мөхлийн ирмэгт тулаад байсныг иргэн санахад илүүдэхгүй. Гэтэл одоо шашин хавтгайрч маш буруу замаар олон түмэнд ****** нөлөө үзүүлэх боллоо. Шашины т**********нүүд улс орныхоо өмнө хариуцлага хүлээх ёстой. Мухар шүшигийн улам бүр дэвэргэж өргөл барьцны араас хөөцөлдөгч ламнар ялангуяа т**********нүүд нь улс орны хөгжил дэвшилд ямар их хор учруулж байгаагаа ухамсарлахгүй бол өөрсөдөд чинь нүгэл болж бууна гэдгийг ойлгодог ч болоосой.
Зочин · 2014/09/22
ter burhan ni bas 1 iimerhvv boomilogch dyum h da