“Батаарчин”
2013/05/08
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлийг сүүлийн үед олон нийт ийнхүү нэрийдэх болсон. Үнэхээр ч сайд болсноосоо хойш “Батаар” гэхээс өөр зүйлийг дорвитой ярьж байсныг нь санахгүй байгаа учир тэр биз.
Монголоос хууль бусаар хил давуулсан соёлын үнэт өвийг эргүүлж авчирж байгаа нь хэдийгээр сайн үйлс мөн боловч хэтэрхий туйлширсных нь тэмдэг энэ биз. Тэрбээр туйлшраад сайд гэхээсээ илүүтэй палентлогич шиг л аяглах болсон нь нууц биш. Саяхан өөрийн цахим хуудастаа АНУ-ын талаас Батаарыг хүлээж авахаар явахдаа өмсөх хувцсаа урласан загвар зохион бүтээгчийг хүртэл алдаршуулаад амжсан байсан гэж байгаа. Ер нь түүний хариуцсан салбарынхан түүнд тийм ч ам сайтай байдаггүй юм билээ. Тухайлбал, саяхан тэрбээр өөрийн нэрэмжит спорт өдөрлөг зохион байгуулсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Аливаа үйл явдлын нээлт, хаалтын ёслолд л харагдах болсон тэрбээр агуулга гэхээсээ илүүтэй хэлбэр хөөдөг нэгэн бололтой юм. Өөрөөр хэлбэл, олон нийтэд харагдах талдаа илүү анхаардаг гэх үү дээ. Саяхан л гэхэд дахин боловсруулах хогийг юу гэж нэрлэх вэ гэсэн уралдаан зарлаж байсан санагдаж байна. Энэ бүхнийг хариуцаад хийчих хүн яаманд нь байдаггүй дээ юу, олны анхаарлын төвд орох гэсэн дээ юу мэдэхгүй. Уг нь түүнийг дэлхийд нэртэй “Иэл”-ийн их сургуулийг төгссөн. Олны унших дуртай сайхан номын автор. Сайн үйлсийн аяны эзэн гэдгээр нь анх монголчууд мэддэг болсон. Харин одоо танихаа больчихсон бололтой.
Р.Сарангоо
Зочин · 2013/05/13
монгол хүн хөсрий ясыг сэжиглэдэг.гэтэл голомтондоо з******** гээд байх юм.сайн зүйл биш дээ.сэжгийн юм.
Зочин · 2013/05/10
ЮНЕСКО-д монгол эмээлээ бушуухан бүртгүүлээчээ Оюунгэрэл гуай. Таны хийх гол ажлуудын нэг бол яах аргаггүй монгол өв соёлоо баталгаажуулах шүү. Тэгэхгүй бол ********** нар монголын гэсэн болгоныг хулгайлж өөрийн болгохоор улайрч байна гэдгийг та ер нь анзаарч байна уу
Зочин · 2013/05/10
Би Оюунгэрэлийг Монголд хэрэгтэй улс төрч гэж боддог. Сайн сайхныг хүсьеее
Зочин · 2013/05/10
ЭХ ОРНЫХОО ХОВОР ҮНЭТ ОЛДВОРЫГ ҮЛ ОЙШООСОН ТЭНЭГЭНЦЭР СЭТГЭГДЭЛЧИД ТА НАРЫГ ӨРӨВДӨЖ БАЙНА.
Зочин · 2013/05/10
Олон жилийн өмнө Зориг агсаныгтендерменгэж байсан , одоо Оюунгэрэлд өөр салбараа анхаарах боломж өгөхгүй Элбэгдоржийн рекламд тоглуулаад байх юм даа.
Зочин · 2013/05/09
Оюунбатаар
Зочин · 2013/05/09
ene awgai gowialtaigaas oldson altan burhanuudiiig awaad suraggui bolchloo shu luiwarchin awgai
Зочин · 2013/05/09
erguu avgai usa iin ber usa ruu ****aasai
Зочин · 2013/05/09
ene awgai dandaa l jarzaij baihiin baingiin ineegeed ineemtgii hun jumuu h****aa jum be ta nar anzaaraarai
Зочин · 2013/05/09
bataarchin bish yaschin baixaa