"Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-иас урсгал засварын ажил хийж буй шалтгаанаар нийслэлийн хэрэглэгчдийн цахилгааныг хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Тус ажлын хүрээнд маргааш буюу 2014 оны есдүгээр сарын 26-ний өдөр дараах газруудад  цахилгааны түр хязгаарлалт үргэлжилнэ.

 

Сүхбаатар дүүрэг

10.00-18.00 цагт: 2, 3, 4-р хороо 4, 18-р байр, Урбанек, Сант сургууль болон тэр орчмоор
14.30-15.30 цагт: 2, 3-р хороо Усны 20А Б, 5-р хороолол 3, 18-р байр, Өнөдөр өргөө СӨХ, Эмоны 48 СӨХ, Ганбиж ХХК, Гангар орд СӨХ, Альфа цогцолбор болон тэр орчмоор,

Хан-Уул дүүрэг

11.00-12.30 цагт: Шунхлай трейдинг, ХХХС үйлдвэр, ХХХС-48-р байр, Агни трейд, Тайгам Алтай, 100-р цэцэрлэг, Буян ХХК болон тэр орчмоор,

Сонгинохайрхан дүүрэг

10.00-17.00 цагт: 21-р хороо Алтан Дорнод ХХК, Партизан чиглэлийн хэрэглэгчид.