Өвөрхангай, Дундговь аймагт газар хөдөлжээ
2014/09/30
Өвөрхангай аймгийн Богд сумын 1 дүгээр багийн нутаг /У-44.92, Ө-101.81/-т 2014.09.29-ний өдрийн 15:36 цагт 3.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай Одон орон, геофизик судалгааны төвөөстодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэлт иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүйг мэдээлсэн байна.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 2 дугаар багийн нутаг “Тарагт” гэдэг газар /У-45.06, Ө-104.53/ 2014.09.30-ны өдрийн 06:30 цагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Одон орон, геофизик судалгааны төвөөс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэлт иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.
Зочин · 2014/10/01
Gazriin uhaad baihaar hodlohgui yaadiin shil unagaachaad hagarchlaa gedeg shig um bicheed bhiin