Ерөнхий сайд 16 яамыг 13 болгох хуулийн төслийг өргөн барилаа
2014/10/01
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах зорилгоор Засгийн газрын яамдын бүтцийг оновчтой тогтоож, чиг үүргийн давхардалгүй ажиллах үүднээс зарим яамдыг нэгтгэн өөрчилж дараах бүтцийг санал болгож байна.
Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яамыг нэгтгэн Сангийн яам, Уул уурхайн яам, Эрчим хүчний яамыг нэгтгэн Геологи, уул уурхай, эрчим хүчний яам, Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яамыг нэгтгэн Дэд бүтцийн хөгжлийн яам болгон өөрчилж нийт 13 яам, 11 агентлаг, 19 хэрэгжүүлэгч агентлагтай ажиллахаар бүтцийг өөрчилсөн талаар танилцуулав.
Зочин · 2014/11/03
jinhene bujignuulj duuslaa l ds hurdan ogtsorch vz ene hvnees zslhaj bn tur ard tvmen tuildaj bn shvv
Зочин · 2014/11/03
jinhene bujignuulj duuslaa l ds hurdan ogtsorch vz ene hvnees zslhaj bn tur ard tvmen tuildaj bn shvv
Зочин · 2014/10/02
энэ чадахгүй ********оор монгол төрийг самруулах ямар ********длага байна аа, чадахгүй хүнээр заавал 4 жил төр бариул гээд ямар ************ нь айлдаав, өөрчлөхөө хүрвэл хагас жил хангалттай, хурдан огцруул