Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана. Хуралдаанаар "Эзэн-100" хөтөлбөрийн талаар Н.Алтанхуяг мэдээлэл хийнэ. Мөн Засгийн газрын бүтцийг өөрчлөх асуудлыг хэлэлцэх юм байна. 

Хэлэлцэх асуудлуудтай холбоотойгоор УИХ дахь МАН -ын бүлэг болон МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлэгүүд 09:00 цагт  хуралдах юм байна. 

Үүний дараагаар буюу 10:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрын бүтцийг өөрчлөх эсэхийг хэлэлцэх юм. Улмаар 11 цагт энэхүү асуудлыг УИХ-аар хэлэлцэж дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэх юм. 

Харин үдээс хойшхи хуралдаанаар "Эзэн-100" хөтөлбөрийн тайланг Н.Алтанхуяг тайлагнах юм. 

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно. 

А.Баярмаа