Н.Энхбаярын иргэншлээ солих хүсэлтийг хүлээж авчээ
2014/10/05
Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг өнгөрсөн сард БНСУ-ын нэгэн шар хэвлэлд иргэншлээ солих хүсэлт тавьсан гэх мэдээлэл гараад байсан.
Тэгвэл тухайн үед энэ мэдээллийг үгүйсгэж түүнийг БНСУ-д эмчлүүлж байгаа, удахгүй эх орондоо ирнэ гэж намын нөхөд нь хэлсэн юм. Гэтэл өнөөдөр БНСУ-ын өдөр тутмын томоохон сонинд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын иргэншил солих хүсэлтийг БНСУ-ын тал хүлээн авсан гэж бичжээ. Түүнчлэн анх удаа Ерөнхийлөгч байсан хүн иргэншил солих хүсэлт тавьсан нь сонин байна гэж дурьдсан байна.