Г.Батбаяр: Б.Хурцыг ЦЕГ болон ТЕГ-т шалгуулна
2014/10/05
Сөрөг тагнуулын газрын дарга хурандаа Д.Цогтбаатар АТГ-т он дамжин шалгагдаж байгаа билээ. Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэдгээ эхнэрээрээ дамжуулан мэдэгдэж байсан бөгөөд өөрт нь өс санасан АТГ-ын дэд дарга Б.Хурцын хийж ажил гэдгийг тайлбарласан байна. Тодруулбал тэд өмнө нь Тагнуулын ерөнхий газарт хамт ажиллаж байсан бөгөөд тухайн үед Б.Хурц нь газрын дарга, Д.Цогтбаатар түүний “цэрэг” нь байсан аж. Удаа дараа хууль бус үүрэг даалгавар өгөхөд биелүүлээгүйн улмаас ийнхүү хувийн таарамжгүй харьцаа үүссэн бөгөөд үүнээс болж өс санасан ажээ.
Хувийн таарамжгүй харьцаанаас үүдэн хоёр жил гаран мөрдөхдөө Д.Цогтбаатарт
· Эрүүгийн хуулийн 87.1 Төрийн нууц задруулсан
· Эрүүгийн хуулийн 133 Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн
· Эрүүгийн хуулийн 149.2 Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх
· Эрүүгийн хуулийн 251 Эрүү шүүлт тулгах зэргээр найман удаа зүйл ангийг нь өөрчлөн шалгасан бөгөөд эдгээрийн аль нь ч тогтоогдоогүй байдаг.
Өөрөөр хэлбэл хувийн өс санаж төрөл бүрийн аргаар Д.Цогтбаатарыг залилан хийсэн хэргээр шалгаж байгаа ажээ. Харин энэ бүхэн нь үндэслэлгүй гэдгийг хэлэх нэгэн байдаг бөгөөд Б.Хурцын хууль зөрчсөн ноцтой баримтууд хангалттай байгааг хэлэх хүн байна.
Сөрөг тагнуулын газрын дарга асан хурандаа Д.Цогтбаатарыг одоо Г.Батбаяр өмгөөлөгч өмгөөлж байгаа бөгөөд энэ хэрэгтэй холбоотойгоор түүнээс тодруулахад: “Миний үйлчлүүлэгч буруугүй. Хэргийн талаар дэлгэрүүлэн тайлбарлах боломжгүй. Хүнд Эрүүгийн хуулийн олон зүйл анги тулган ингэж олон сар саатуулж болохгүй.
Д.Цогтбаатарт байгаа баримтуудыг үндэслэн Б.Хурцыг Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газарт шалгуулна. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Энэ хэргийг мөрдөж байгаа байцаагч буруугүй. Харин түүний үйл ажиллагааг удирдаж байгаа, шууд удирдах албан тушаалтан Б.Хурцтай холбож үзэж байгаа. Иймээс бусдад хувийн өс хонзон санаж бусдыг гүтгэж, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, эрүү шүүлт тулгасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад хандана. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйл Гүтгэх, 248 дугаар зүйл Илт гэм буруугүй хүнийг сэжигтнээр тооцох, яллагдагчаар татах, ял шийтгэх, 249 дүгээр зүйл Хүнийг хууль бусаар баривчлах, 253 дугаар зүйл Нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх гэсэн зүйл ангиудыг үндэслэн цагдаагийн байгууллагад хандах болно. Харин ТЕГ-т Эрүүгийн хуулийн 85.1Хорлон саатуулах, 133 дугаар зүйл Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих гэсэн зүйл ангийг үндэслэн өгөхөөр төлөвлөөд байна. Б.Хурц АТГ-ыг хувийн өс хонзонг авдаг байгууллага мэт харагдуулж байна” гэдгийг хэлэв.
Сөрөг тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатар нь өнөөдөр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд тэрбээр 10 сар саатуулагдаад байгаа юм. Эрүүгийн хуульд зааснаар түүний саатуулагдах хугацаа удахгүй дуусах ажээ.
Дашрамд дуулгахад Б.Хурцын “хорхойтой шүдэнд зуугдсан” таван хүн өнөөдөр хорих 461-р ангид саатуулагдаж байгаа бөгөөд тэдгээр иргэд удахгүй Б.Хурцын талаарх олон ноцтой баримтыг дэлгэхээр төлөвлөөд байгаа юм байна. Улмаар Б.Хурцыг хуулийн байгууллагад шалгуулах гэнэ.
Бид энэ хэргийн дэлгэрэнгүй, баримттайгаар эргэн мэдээлэх болно.
А.Баярмаа
Ard · 2014/10/07
Hurtsiin hurungu ni zaisangiin nomadsiin restorantai obyekt ene yajj iim ih hurungutei bolsiin bol tsalingaaraa avaagui l bailguidee!
Зочин · 2014/10/06
Hurc gsn huvalziig suga tatval tsaanaas n ochnoon yum garna da tagnuuld er emgui hormoin hiitei heseg nuhod bii
Зочин · 2014/10/06
Hyrtsiig ***lgyyliaaa eurunhiilugch hyrtsiin atgand bgaad baidag yum bish zde tiim bish yum bol hvniig byryytai bish gedgiin notolj chadaagvi baij yun 10 sar saatyylah ve bolij vzeechee ervvden shvvhee zogsoo dawartsan ****nyyd ve
Зочин · 2014/10/06
hurtsiig alwal taarna duujilj al chingisiin talbaid
Зочин · 2014/10/06
Энэ өмгөөлөгч ёстой дүнхүү гар уу
Зочин · 2014/10/06
Erunhiilugch demjee bizdee ih l sain hun blguidee
Зочин · 2014/10/06
ийм асуудал 2012 оны сонгуулиар үүсэж өс хонзонгийн хэрэглүүр болсон юм шүү дээ. Үүнийг Монголчууд үндсээр нь устгах хэрэгтэй.
Зочин · 2014/10/06
ЗА ИНГЭЭД сҮХБААТАРЫН ОДОНТ хУРЦ БАЛАРЧЭЭ
Зочин · 2014/10/06
Ene batbayariig uuriig ni sahalgabal taarna
Зочин · 2014/10/06
Ene batbayariig uuriig ni sahalgabal taarna
Зочин · 2014/10/06
Ene batbayariig uuriig ni sahalgabal taarna
Зочин · 2014/10/06
Ene batbayariig uuriig ni sahalgabal taarna
Зочин · 2014/10/06
Хурцыг шалгуулах нь зөвөө Энэ Батбаяр Сарангэрэлийг өмгөөлж байж цагдаагийн ********ан хурандаа нар ажилгүй болж гудамжинд гарсан. Одоо Хурцын ээлж болж хоолноосоо с******** байх даа Хүн хэлмэгдүүлсэн нөхөр одоо яая гэхэв
Зочин · 2014/10/06
Хурцыг нилээн эвгүй нөхөр гэдгийг дуулсан юм байна. Хэрвээ энэ үнэн бол Б.Хурцыг шалгах л ёстой
Зочин · 2014/10/06
Энэ Батбаяр гэж өмгөөлөгч үнэн сенсаацтай гар юм аа. Сарангэрэл гэж нэг хүүхнийг хэдэн сар ярьж хэвлэлийн баатар болсон. Одоо моодноос гарахаар нь дараагийнхыгаа эхлүүлчихэж. Энэ нийгмийн сэтгэлзүйгээр тоглож өмгөөлөгчийн ажлын нэр хүнд, ёс зүйг өөрийн пиарын хэрэгсэл болгож болдог л юм байх даа. Хуульчдын холбоо, өмгөөлөгчдийн холбоо иймэрхүү хэвлэлийн шантааж маягаар ажлаа явуулдаг хүмүүсээ нэг анхаармаар юм.