Ерөнхийлөгч “халаасны хүмүүс”-ээсээ Шадар сайд сонгох нь
2014/10/06
“Давхар дээл”-г эсэргүүцэж УИХ-д хуулийн төсөл өргөн бариад бүтэлгүйтсэн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж засагт ширүүхэн хандаж байгаа. Тиймээс ч тал талаасаа шахаанд орсон Н.Алтанхуяг ая тал харж бялуу хуваах зарчмаар байгуулсан засгийн газраа “Данхар байгаа нь үнэн” хэмээн хүлээн зөвшөөрч бүтэцдээ өөрчлөлт оруулах гэж байгаагаа зарласан. Ямар яамны хэн гэдэг сайд өөрчлөлтийн салхинд хийсэх бол гэсэн таамаг газар авсаар, хэнээр туг тахиж шинэчлэлт хийх нь бараг тодорхой болоод байна.
Яамдууд нэгдэж сайд нар цомхотголд орох нь гэсний хажуугаар шадар сайд Д.Тэрбишдагвын байр суурь ганхаж эхлээд байна. Онцгой байдлын газрыг ах дүү хамаатан садангуудаараа “онцгой сайн” дүүргэж чадсан. Ажил хийхийн оронд Н.Энхбаяр даргынхаа ая талыг харж, ажил хийдүүлдэг, хүргэнээ ажилд авч, зөвлөхөө хурандаа болгосон гээд түүний талаар “муу” мэдээлэл хөвөрсөөр байна.
Иймэрхүү шалтаг шалтгаанаар Д.Тэрбишдагва шадар сайдын суудлаасаа буух нь бараг л тодорхой болоод байна. Харин түүний оронд Ерөнхий сайд Н.Алтанхуяг биш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн хүнээ шургуулах гэж байгаа гэх мэдээлэл саарал ордноор тархлаа. “Давхар дээл”-ийг эсэргүүцэгч Ерөнхийлөгчийн фракц гэж АН дотор бий. Дэд сайдуудыг томилох үеэс л түүний хүмүүс хэд хэдэн яамдын дэд сайдын суудал дээр дархан эрхтэйгээр суусан. Ховдын угшилтай ерөнхийлөгчтэй хамгийн ойр байдгаараа Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр нарын хэн нэг нь Шадар сайд болох магадлал маш өндөр байгаа гэнэ. Д.Ганхуяг, А.Баттөр хоёр хоорондоо тохирч хэнийгээ Шадар сайд болгох нь бараг өөрсдийн нь сонголт болоод байгаа гэнэ.
Ийнхүү гадаадад орогнол хүссэн хүсээгүй гэж Н.Энхбаярын талаар шуугиж байх араар Д.Тэрбишдава нь суудлаасаа буух нь бололтой.
Ц.МИШЭЭЛ
Зочин · 2014/10/08
Tegvel taarna.xaantai ch baisan yadgiim mongol
энхтөр · 2014/10/08
Ерөхийлөгчийн засаглалтай болчихвол ёстой холион бантан болох юм байна даа.