Өөрсдийнхөө хэрэглэгчийг сая хол давсан хэмээн рекламддаг “Мобиком”-ын хэрэглэгчид өдрөөс өдөрт цөөрсөөр байна.

Арга ч үгүй монополь эрх эдлэхийг хүсэмжилдэг тус оператори компани нь манай улсад байх бусад үүрэн телефоноос хамгийн өндөр төлбөртэй. Нөгөө талаар бусад операториуд хэрэглэгчдээ уян хатан ханддаг учраас ийхүү Мобикомоос татгалзсаар байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээлэл сөхөхөд, 
 

 

  “Мобиком”-ын ашигладаг, “Facebook”-т Dash Gankholboo нэртэй хэрэглэгч өөрийн хуудсандаа гар утасны дугаарынхаа сарын нийт төлбөрийг нийтэлсэн байна. Тэрбээр “Мобиком арай дэндүү шулах юм аа. Үүнтэй яаж тэмцэх вэ нөхдөө, зөвлөгөө өгөөч” хэмээн бухимдсан байна. Иргэдийн сэтгэгдэл бичсэнээс үзвэл “Мобиком”-ын Роуминг дата үйлчилгээг ашиглахад төлбөр нь ийнхүү их гардаг аж. Энэхүү үйлчилгээг ашигласнаар гадаадад гар утаснаасаа интернэтэд чөлөөтэй холбогддог. Тухайн улсынхаа роуминг оператороос хамаарч төлбөр нь харилцан адилгүй гардаг байна” хэмээжээ.

 

      Ингээд хэрэглэгч маань сарынхаа төлбөрийг баримтаар дэлгэснээс харвал лавтай 10 сая төгрөг болсон байх юм. Бараг машины мөнгөнд тулж очсон байхад ““Мобиком арай дэндүү шулах юм аа. Үүнтэй яаж тэмцэх вэ нөхдөө, зөвлөгөө өгөөч” гэхээс өөр яахав. Тэгэхээр эрхэм хэрэглэгчид өгөх зөвлөгөө бол “Шууд Мобиком”-оос татгалз гэж хэн ч хэлэх байх. 

 

Н.Дөл