Ц.Оюунгэрэл сайдад өширхөх шалтгаан байна
2014/10/07
Сүүлийн хэдэн сар ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү боорлогчдын фронт өргөн бүрэлдэхүүнтэй болж өдгөө Засгаас гаргах сайд нарын жагсаалтад автоматаар оруулчихлаа. Энэ нь, ингэх нь цаанаа учиртай.
Өөрөөр хэлбэл ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд өширхөх шалтгаан үг сөрөгчдөд бий. МАН-ын харъяанд байсан Лениний музейг Төрийн өмч болгон хурааж авсанд эгдүүцэж хорссон нөхдүүд шүдэндээ зууж, шилээ шөргөөж буй нь энэ. Нэг үгээр хэлбэл Лениний музейг хурааж, Төрийн өмч болгосон сайд МАН-ынханы нүдэнд орсон хог болж буй.
МАН-ын харъяанд байсан Лениний музейг улсын өмчид авахаар бүтэн жил шүүх цагдаа болсны эцэст шүүхийн бүх шатны шийдвэр ССАЖЯ-ны талд гарч, Лениний музейг улсын өмчид шилжүүлэх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн ч МАН-ынхан уг байрыг улсад хүлээлгэж өгөхөөс татгалзан, өөрийн өмч хэмээн муйхарлан зүтгэсэн ч тусыг олоогүй. Учир нь ШШГЕГ болон Төрийн өмчийн хорооноос уг музейг албадан авч, барилгын хаалгыг хүчээр онгойлгон өмчийг нь улсын мэдэлд шилжүүлсэн билээ.
МАН-ынхан Лениний музейг Төрд нь бцааж өгөхгүй хэмээн заргалдаж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийг “Батаар” хэмээн хочилж, үхэн хатан өширхөн дайрч байсны учир нь саяхан тодорхой болсон. Тодруулан өгүүлбэл гурван шатны шүүхээр төрийн мэдэлд эргүүлэн авахаар шийдвэрлэсэн нийслэлийн МАН-ын байр буюу Лениний музейг МАН-ынхан “Алтжин” группийн захирал Г.Алтанд барьцаалсан нь тодорхой болсон юм.
Тэд Г.Алтангаас нэг сая ам.доллар зээлж, тус барилгыг барьцаанд тавьсан гэрээ дэлгэгдснээр Лениний музейг “Мөнгөний музей”болгон барьцаалсан нь даравч дардайж, булавч бултайсан хэрэг.
МАН-ынхан Лениний музейг барьцаалахдаа гэрээний хүчинтэй хугацааг найман сар хэмээн тогтоож сард 2.9 хувийн хүү буюу 29 мянган ам.доллар төлдөг байхаар тохиролцсон хэдий ч гэрээний хугацаа дуусахад Ардын намынхан өрөө төлөөгүй учраас Лениний музей өнгөрсөн оны долдугаар сард Г.Алтангийн мэдэлд шилжжээ.
Төрийн өмчийг өөрийн өмч хэмээж, барьцаанд тавьсан булхай нь дэлгэгдэх дээрээ тулсан учраас МАН-ынхан Лениний музейг өгөхгүй хэмээн зүтгэсэн ч төр өмчөө эргүүлэн авах үед хэрэг илэрч ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тэдний хорхойтой араанд зуугдсан хэрэг. Үүний өс хонзон өдгөө ч үргэлжилж ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл рүү дайрах синдром нь идэвхжиж байна.
С.Саран
Зочин · 2014/10/14
энэ музейн зориулалттай төрийн өмчит байшинг зориулалтын дагу ашиглах боломжийг бүрдүүлэн ажиллаж байгаа хүнийг ойлгохыг хүсэхгүй ингэж дордмижлж байх гэж дэ, ард түмний төлөө хийж байгаа ажил шүү дээ, үүргээ гүйцэтгэж сайн ажиллаж байгаа, Оюунгэрэл сайдад амжилт хүсье, 3 том салбарын яамыг удирдаж, бас авч үлдэж чадсанд нь баяр хүргье.
Зочин · 2014/10/09
БҮХ ЛУЙВАР ТӨРИЙН НУУЦ МОНГОЛ ТӨР НЭГ ЛУЙВАРЧАНААС НӨГӨӨ ЛУЙВАРЧАД ЭЭЛЖЛЭН ОЧСООР БАЙНА ЭНЭ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН СОНГУУЛЫН ҮР ДҮН
Зочин · 2014/10/09
БҮХ ЛУЙВАР ТӨРИЙН НУУЦУЯАР НЬ ТӨР ЛУЙВАРЧАДЫН ТӨР МАШ ОЛОН СОНГУУЛЬ ӨНГӨРЛӨӨ МОНГОЛ ТӨР НЭГ ЛУЙВАРЧАДААС НӨГӨӨ ЛУЙВАРЧАНД
zochin · 2014/10/09
Hogshn ovgon teversen tebeg avgai bolivol yasan yum be. Minii duu ambitsaa nuugaagui, ter ajliig hiih hun ni bi ba gesen ch geh shig ichih ch ugui duu Batiinhaa talaar LCN-d yaria ogch baisan, tsairchihsan avgai daa naadah chini. Enenii yam gej yu hiideg yam baidag yum, buulgasan ni zov baisan yum sh dee.
Зочин · 2014/10/08
bvv *****t malaa!!! tom *****tdeg baina shvv! amid xegvr chini.
Зочин · 2014/10/08
АВТОР НЬ ХЭН БЭ ЭНЭ НИЙТЛЭЛИЙН
Зочин · 2014/10/08
Зочин · 2014/10/08
http://www.google.mn/imgres?imgurl=http://images.sodahead.com/polls/003831537/474502237_happy_birthday_cupcakes_xlarge.jpeg&imgrefurl=http://www.sodahead.com/fun/were-you-and-any-celebrity-born-on-same-day-year-and-month-1-or-2-days-difference-doesnt-matter/question-3831537/&h=201&w=350&tbnid=_xMFHfIOt6i-qM:&zoom=1&docid=0965aG39qvWsvM&ei=bT4vVMyjJMKayASgkYHgDg&tbm=isch&ved=0CH4QMyhaMFo
Зочин · 2014/10/08
төрийн өмчийг луйвардах нь төрийн нууц болж байна уу
Зочин · 2014/10/08
Ардын намын луйварчид зайлцгаа
Зочин · 2014/10/08
Оюунгэрэл өгөх ёстой. Гадаадын ********оо долоогоод Америктаа байж байсан дээр Монголын төрийн нууц нууцаараа байх ёстой.