Гурван сайдыг өөрчилж оруулж ирэхийг сануулав
2014/10/07
УИХ дахь МАН-ын бүлгийн удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хурлаар Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхдээ ажлаа хийж чадахгүй, хариуцлага алдаж ард иргэд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчихийн зэрэгцээ салбараа удирдаж чадахгүй байгаа нэр хүнд нь унасан зарим сайдыг өөрчлөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэдний дурдсан салбарууд бол эрүүл мэнд, соёл, спорт, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар байв. Тэгэхээр энэ салбарын сайд В.Удвал, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж нарыг хэлж байгаа бололтой. Мөн хариуцлага алдаж улсын эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг хямралт байдалд хүргэхэд нөлөөлсөн, цөөнхийн бүлгээс хариуцлага тооцож огцруулах саналыг удаа дараа гаргаж байсан Засгийн газрын гишүүдийг шинээр бүрдүүлэх танхимдаа сайдаар дахин ажиллуулахгүй байхыг анхааруулсан шаардах бичгийг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэж мэдэгдлээ.
Үүнээс гадна төсвийн хэмнэлтээс бий болох хөрөнгийг цалин тэтгэврийг нэмэх эх үүсвэр болгох ёстой гэж мэдэгдэв.
Зочин · 2014/10/10
Энэ Оюунгэрэл авгайг зайлуулаач, яг юу хийсэн хүн юм, хэнд ч юу хийсэн ч харагдахгүй хачин юмыг зайлуулаач. Бат-Эрдэнэ аваргын доодхыг базлаад байж байгаа зураг нь гарсан байсан. Их л олон улс төрчийн өвөрт орж эрхлэх гээд ядсан амьтан юмаа. Оюунгэрэл бол юу ч хийж чадахгүй хүн байна.
Зочин · 2014/10/08
Udvalyg uurchluud saijirna gevel hudlaa. Ter ajilsag, uhaalag hun ingej baihad iluu ajillachih hun garaad irne gej goridohgui l baina. Eruul mendiin salbar bol gun hordlogond orson gazar. Tur ehleed uuruu tsevershij baij l dooshoo tseverlegdeh baih da. ZG muuhai bhad hen ch adil. MAN dan deeltei gants saidyg ontslood baigaa ni yostoi taalagdsangui de.
Зочин · 2014/10/08
төсвийн төсөлийн чинь задаргааг сангийн яамны сайтнаас хайгаад олохгүй байна. Энэ ямар учиртай нууцлал юм бол
Зочин · 2014/10/08
яамдыг цөөлж төсвийн зардлыг хэмнэж байгаа үед мэдээж хэмнэсэн мөнгийг цалин тэтгэмжийг нэмэгдүүлнэ биздээ эрх баригчдаа. Түүнийгээ ил тод мэдээлэхийг ард иргэд харж байгаа шүү