Байгаль орчин, хүнс хө­дөө аж ахуйн байнгын хо­рооны хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга Г.Баярсайхан нэгэн сонир­холтой гэхээсээ илүү шог гараанд л сайн тохирох мэ­дэгдэл хийж, УИХ-ын за­рим гишүүний даралтыг хө­дөлгөх шахдаг юм бай­на.
 
 
Г.Баярсайхан дарга “Сүү­лийн үед Орхон голын усыг говь руу татах гэх зэрэг янз бүрийн санал санаачлага га­рах болсон.  Үүний ха­жуу­­гаар олон зуун жил монгол­­чуудыг умдаалсаар ирсэн Орхон голын ус та­тарч ширгэх аюултай болж магадгүй байгаа.
 
 
Гэтэл Г.Батхүү ги­шүүн энэ талаар са­­наачлага гар­ган Орхон го­лын нэрийг өөрчлөхөөр зарч­мын санал гаргасан. Тий­мээс энэ асууд­лаар санал хураалт явуулъя” гэлээ шүү. Үүнийг сонссон байнгын хорооны гишүүдээс А.Бакей, Я.Содбаатар нарын ги­шүүд гайхаж, мэлрээд таг бол­чихно лээ.
 
 
Г.Баярсайхан дарга ч “Хэдэн зуун жил Орхон нэрээр урсаж байгаа энэ голын нэр Г.Батхүү ги­шүүнд яагаад таалагдахгүй бол­сон юм бол” хэмээн санаа алдан сууж харагдсан.  
 
 
Г.Батхүү гишүүнийг Орхон голын нэрээр шоу хийхээс өмнө­хөн МЗХ-ны дэр­гэхэд Залуу­чуудын аялал жуулчлалын хөгж­лийн тө­вөөс Орхоны хөндийн ая­лал жуулчлалын бүсийн хуурай хог хаягдлыг цэ­вэр­лэх ая­ныг энэ сарын 10-14-ний хоо­ронд 90 хүний бүрэл­дэхүүн­­тэйгээр хийж байгаа юм билээ.
 
 
Магадгүй МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбатын санаачлан хэрэгжүүлж бай­гаа бодит ажил Г.Батхүү ги­шүүний атаархлыг хө­дөл­гөсөн тул Орхон голын нэ­рийг яаравчлан өөрчилж улстөрчийн хүч­тэйхэн пиар хийхийг са­наархсан ч байж магадгүй л юм.
 
 
Жи­­­шээ нь ус нь татарч, урагшаа говь руу ч чиглэж бол­­­зошгүй байгаа Орхон го­лын одоогийн нэг жаахан олиггүй нэрийг өөрчлөөд “АПУ” ч юм уу “Шунхлай” бүр болохгүй бол “Толин хул” гээд нэрлэчихийг үгүйс­гэх арга­гүй.
 
 
Магадгүй “Ажнай” гээд нэр­лэ­чихвэл тал, хээрийн дундуур хүрх­­рэн хүржигнэн, зогсож тас­ралтгүй давалгаалан урсаад эхлэх ч юм билүү. Хэн мэд­лээ.
 
 
Тэгээд ч Өвөрхангайн унаган хүүгийн хувьд нэр нь хөнгөдөөд ч юм уу, хүнд­дээд байгаагаас сүүлийн жи­­­лүүдэд баахан базаахгүй дүр зурагтай үзэгдэх болсон Орхон түшээ мөрний нэрээр жаа­хан улстөр хийж, УИХ-ын тан­химд хэл амтайхан орж ирсэн онц­гүй дурсамжаа мартагнахыг бо­долцсон бо­лов уу. 
 
 
Гэхдээ өгөх нэрийнх нь ту­хайд сайтар мэтгэлцэж, УИХ-ын нэгдсэн чуулганаар ч болсон оруулаад авахад гэм­гүй. Тэгээд ч одоохондоо УИХ-ын нэгдсэн чуулган Д.Сумьяабазар, Д.Зоригт, С.Чинзориг нарын хэнийх нь магнайг тэнийлгэхээ то­хи­ролцож чадахгүй хэдэн тийшээ хараад суучихсан байгаа тул Орхон го­лын нэ­рийг солих энэ тэр гэ­сэн хөнгөхөн, зугаатай асууд­лаар оюун ухаанаа урал­дуулж суувал аштай юу.
 
 
Нэр сонгохын хувьд “Ерөөл” гэсэн ерөөлтэй сай­хан нэр ч байж болмоор санагдана. Тэр­тэй тэргүй “АПУ”-гийн үйлд­вэрлэдэг “Ерөөл” архийг там­шаалан хүрт­дэг­гүй хүн бараг байх­гүй юм чинь  “Ёстой нэг цалгин, да­вал­гаа­лан урсаж байхыг нь ерөөсөн буянтай сайхан нэр байна.
 
 
Ядаж л “Ерөөл” гэхээр хамгийн түрүүнд ой ухаанд харваад орж ирж байна. Ерөөсөө л “Ерөөл” гээд нэрлэ­чихье. Дуусаж, дундардаггүй “Ерөөл” архи шигээ энэ сайхан гол ус минь үеийн үед цалгилан урсаж байх болтугай” гээд нэг дуугаар гар өргөөд ба­тал­чихаж мэдэх л юм. Тэр үед л “Манай Г.Батхүү гишүүн мөн ч алсын хараатай хүн юм. 
 
 
Монголчуудын ерөөлөөр заяа­сан энэ гол усанд ганц тохирох нэрийг олоод өг­чих­лөө шүү. Одоо “Ерөөл” гол минь хэдэн зуунаар цал­гилан урсах нь тодорхой” гэцгээгээд тохой залган суу­гаа ангийн нөхөртөө баяр хүргээд сүйд болж мэдэх л юм. Г.Батхүү гишүүн ч алсыг харж байна шүү.