О.Магнай: Бидний эсрэг байгаа шүүгчдийн нэрийг зарлаж байна
2014/10/13
Өнгөрсөн хавар ШӨХТГ-аас арилжааны банкуудад иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийсэн. Зээл авахад 0.25-1 хувийн, дээрээс нь 1000-40000 төгрөгийн шимтгэл хураамж авдаг гэсэн гомдол иргэдээс иржээ.
Банкууд энэ зөрчлөө үйл ажиллагааны зардал гэж тайлбарлаж байгаа аж. Гэхдээ нэг тэрбум, хоёр тэрбум төгрөгийн зээл олгоход үйл ажиллагааны зардлын хооронд тэгж их зөрүү гардгийг ойлгохгүй байна гэж ШӨХТГ-ын дарга О.Магнай өнөөдөр хийх хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тэрбээр "Энэ бүхнийг болиулах албан шаардлага хүргүүлсэн. Арилжааны банкууд энэ албан шаардлагын эсрэг шүүхэд хандсан. Энэ сарын 15-нд шүүх хурлын тов гарсан байна. Өнгөрсөн хугацаанд манай байгууллагатай холбоотой есөн асуудал шүүх дээр гацаж байна. Би шүүгч нарын нэрийг хэлэхээр бэлдсэн.
Эдгээр шүүгч нар шүүх хурал бүр дээр манай байгууллагын эсрэг, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтэй комдпаниудын талд шийдвэр гаргаж байна. Есөн удаа ийм хэрэг гарсан болохоор би тэсэхгүй үүнийг хэлж байгаа юм шүү гэдгийг анхааруулж байна.
Анхан шатны шүүхийн Лхавгасүрэн, Эрдэнэчимэг, Оюунгэрэл, Батзориг, Адьяасүрэн гэж шүүгчид, давж заалдах шатны шүүхийн Тунгалагсайхан, Зоригтбаатар, Хонинхүү, Цогт, Энхмаа, Батбаатар, Халиунбаяр, Зандраа, Сумъяа, Мөнхтуяа, Цэцэгээ нар манай шүүхээр явсан 9 асуудал дээр манай эсрэг шийдвэр гаргалаа. Манай эсрэг шийдвэр гэдэг нь хэрэглэгчид, олон нийтийн эсрэг шийдвэр гаргасан гэсэн үг. Тухайлбал, барилгын метр квадраттай холбоотой асуудал буюу "Тайгам-Алтай" гэх компанийн асуудлыг шүүх дээр дөрвөн сар сунжруулж, буцаасан. Мөн нөгөө талын илт хууль бус нэхэмжлэлийг асуудал болгож тавьдаг. Тиймээс эдгээр хүмүүсийн нэрийг нэрлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүсч байна" гэв.
Зочин · 2014/10/18
гайгүй шударга ч хүн юм болов уу
Зочин · 2014/10/15
Ерөнхийлөгчөө энэ шүүгч нарыг шалгуулаад ажлын авья