10 сарын 10-ны өдөр “Хөсөг трейд” ХК-ын журмын хашаанд машинаа ачуулсан гэх иргэд “түр орхиод явсан хойгуур ачаад аваад явсан байна, Дугуй түгжигчээ ашиглаагүй, бидэнд мэдэгдэлгүй ачилтыг гүйцэтгэсэн байна” хэмээн гомдоллож “Хөсөг трейд” ХК-ын ажилчидтай маргалдаж байхтай таарсан юм.

Picture_000008-496x320

Иргэдийн ярьж буйгаар: “Өглөө эмнэлэгт үзүүлэх гээд яарч яваад зогсоол байхгүй, нэгдүгээр эгнээнд машинууд зогсож байсан болохоор нь удахгүй гараад ирэх юм чинь гэж бодоод машинаа орхиод эмнэлэг орчихоод 20 минут хэртэй болчихоод гараад ирсэн чинь машин ачаад явсан байсан. Ингээд эрэл сурал болон машинаа энд ачигдаж ирснийг нь мэдээд ирж уулзан дугуй түгжигч ашиглана гээд байсан яасан юм бэ? хэмээн асуухад “Тийм хууль журам гараагүй та төлбөрөө энэ данс руу хийгээд аваарай” гэж хэлээд данс өгөөд байх юм. Нөгөө бидний гомдлын мөрөөр журам батлаад байна, батлагдсан гээд байсан зүйл нь хаана байна вэ? Бат-Үүл даргаа” хэмээн бухимдацагааж байв.

Picture_000001-496x320Picture_000007-496x320

Энэ талаар “Хөсөг трейд” ХК-ын ажилчнаас лавлахад “Энэ асуудал бидэнд хамааралгүй бид зөвхөн ачигдаж ирсэн машины бүрэн бүтэн байдлыг хадгалан хашаандаа байрлуулах үүрэгтэй. Энэ талаар Замын хөдөлгөөний удирдах төвийн даргатай ярина уу” хэмээн  “97037140”  утасны дугаар өгсөн юм. Ингээд тухайн утас руу залган учрыг лавлахад “тийм хууль, журам гараагүй та бүхэн зохих төлбөрөө төлөөд машинаа аваарай” гэсэн товч тайлбарыг өгөөд утсаа тасалсан юм.

Picture_000003-496x320Picture_000006-496x320

Мөн тухайн авто машинуудыг ачилт хийн тээвэрлэж байсан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвийн жолоочоос энэ талаар лавлан асуухад “Жилийн өмнөөс тээврийн хэрэгслийг ачиж эхэлсэн байгаа, энэ дагуу бид ачилтыг гүйцэтгэж байна, дугуй түгжих тухай ямар нэгэн журам байхгүй, тийм журам гараагүй, бидний дагаж мөрдөж байгаа хууль журам нь энэ байна хэмээн дээрх хэвлэмэл материалыг үзүүлсэн юм.”

Гэтэл энэхүү журамд 2014 оны 06 сарын 26-ны өдрийн НИТХ-ын 98-р тогтоолоор батлагдсан “Дугуй түгжих журам”-ын талаар нэгээхэн зүйл дурьдаагүй байв.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 98 дугаар тогтоолоор “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хэлэлцэн баталсан. Уг журам 07 сарын 15-наас  эхлэн хэрэгжиж эхэлсэн байна. Тээврийн хэрэгслийн дугуйг түгжих ажлыг Замын хөдөлгөөний удирдлагын төв хариуцан ажиллаж байгаа юм. Хамтран ажиллах санал ирүүлсэн дөрвөн аж ахуйн нэгж, байгууллагатай 06 сарын 31-ний өдөр гэрээ байгуулсан юм байна. Ингэснээр 07 сарын 15-ны өдрөөс эхлэн хориглосон газар зогссон тээврийн хэрэгслийг ачихгүй, зөвхөн жолооны хүрд талын урд дугуйг түгжихээр болсон. Иргэдийн ярьж байгаагаар доорхи заалтуудыш зөрчсөн байна.

Энэхүү журмын “Хоёр. Дугуй түгжигч ашиглах” хэсэгт зааснаар:

2.5.     Дугуй түгжигчийг ашиглахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт, холбоо барих утасны дугаарыг тээврийн хэрэгслийн жолооч талын хаалга,  дугуй түгжигч дээр нааж үлдээнэ.

2.6.     Техникийн ажилтан нь тээврийн хэрэгслийн дугуйг зориулалтын дугуй түгжигчээр түгжихийн  өмнө гадна талд үзлэг хийж, тэмдэглэл хөтлөн, шаардлагатай бол гэрэл зургийн аргаар баримтжуулна.

2.7.     Тээврийн хэрэгслийн дугуйг дугуй түгжигчээр түгжихээс өмнө тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд гаргасан зөрчлийг гэрэл зургийн аргаар баримтжуулан эрх бүхий цагдаагийн алба хаагч гэрийн хаягаар Торгуулийн мэдэгдэх хуудас хүргүүлнэ.

2.9.     Тээврийн хэрэгслийн жолооч тухайн ажлын цагт багтаан автомашинаа аваагүй тохиолдолд тусгай зориулалтын ачигч, чирэгч автомашинаар тээврийн хэрэгслийг түр саатуулах тусгай хашаа, талбайд зөөж шилжүүлэн дугуйг түгжинэ.

2.10.   Тээврийн хэрэгслийн дугуйг түгжсэн болон зөөж шилжүүлсэн тухай мэдээллийг тээврийн хэрэгсэл эзэмшигчид мэдээлнэ. хэмээн заасан байдаг.

Энэхүү журмын талаар эндээс дэлгэрэнгүй уншина уу . . . Журам батлах тухай

Иргэдийн гомдлын дагуу журам гарган баталсан хэдий ч энэхүү журам нь иргэдэд хүрч үйлчлэх нь битгий хэл түүнийг хэрэгжүүлэх үүрэгтэй Замын хөдөлгөөний удирдах төвийн нэгээхэн ажилчин ч энэ журмын талаар мэдэхгүй, мөн өмнөх журам дээрээ нэмж тусган ажилчиддаа танилцуулаагүй байгаа нь тэдгээр ачилт хийдэг машины компанийн удирдлагууд зөвхөн машин ачиж өөрийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд зориудаар ажилчиддаа шинэ журмыг танилцуулаагүй бололтой.

Хэдийгээр дугуй түгжих журам байсаар атал машин ачиж  түүгээрээ бизнес хийж сурсан “нөхдүүд” Нийслэлийн даргын баталсан журмыг эс тоон зөвхөн  ашиг орлогоо бодож, “өлөн чоно” мэт иргэдийн машиныг ачсаар байна. Дашрамд хэлэхэд дугуй түгжээг тайлуулахад 20,0 мянган төгрөг төлдөг бол ачуулсан машинд 70,0 мянга,  дээр нь хашааны байрлуулсны 5,0 мянган төгрөг төлдөг.