Ж.Батзандан “Засгийн газар огцрох шаардлагатай байгаа учраас би гарын үсэг зурсан”
2014/10/19
УИХ-ын нэр бүхий 28 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах саналыг УИХ-ын даргад өнгөрсөн тав дахь өдөр өргөн барьсан билээ.
Ерөнхий сайдыг огцруулах саналд МАН-ын 26 гишүүн гарын үсэг зурсан бол Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Ж.Батзандан, МАХН-аас УИХ-ын гишүүн Л.Цог нар дэмжиж гарын үсгээ зуржээ. УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гарын үсэг зурсанд намын зарим гишүүд эгдүүцлээ илэрхийлж байгаа аж.
Харин Ж.Батзандан өөрийн цахим хуудаснаа “Би гарын үсгээ зурсан, миний байр суурь анхнаасаа энэ Засгийн газар муу ажиллаж байна. Огцрох шаардлагатай гэдгийг маш олон удаа илэрхийлж байсан. Одоо ч энэ итгэл үнэмшил маань хэвээрээ байгаа болохоор гарын үсгээ зурсан юм. Засаг сайн ажилласан, иргэдийн амьжиргаа дээшилсэн, эдийн засгийн үзүүлэлт өссөн бол засгийг огцруулах шалтгаан байхгүй. Даанч эсэргээрээ ажилласан. Эх орныхоо газрыг гадныханд 100 жилийн хугацаатай өгөх хуулийн төсөл оруулж ирсэн Засгийн газрыг огцруулахаас өөр аргагvй. Засагт асуудал байна, намаараа хэлэлцье, шийдэл гаргая гэхээр Их хурлаа, ҮЗХ-ны хурлаа хийхгvй, намын дvрмээ зөрчөөд олон жил боллоо” гэсэн байна.
Зочин · 2014/10/20
hiirheltei *****... morooroo monjgoogoo unjuulaad yabj boldoggui l yum baih da!
Зочин · 2014/10/20
Монголчууд аа та нар оюуны хомсдолд нэг бол гэртээ хоолгүй цалин орлогогүй ч байсан АН-ыг дэмжих юм аа
Зочин · 2014/10/20
энэ хүнийг ард түмэн мэднэ дээ ийм асуудал гаргах гэж л байдагаас ард түмэний төлөө ч биш дараагийн гарах боломж хайж сонгуульд эрт бэлдэж байгаагийн шинж одоо УИХ-д л үлдэх болбол МАН-д дэм болж албанд гарах гэж л тооцоолж байгаа болуу
Зочин · 2014/10/20
Odoo bolohgui bol namaas ni gar
Зочин · 2014/10/20
маш сайн байна, амаараа бураад байхын оронд ингэж бодит үйлдэл хийх хэрэгтэй ш дээ, гарын үсэг зурж, үзэл бодлоо цаасан дээр буулгаад байхад л их хурлын гишүүн бол ажлаа хийж байгаагийн хамгийн тод жишээ шүү дээ,
Зочин · 2014/10/20
zuw bodoltoi hyn , shydarga. c****daa turd baih hynii neg.
Зочин · 2014/10/20
oorin bodol oortoo zov.chamd talarhal ilerhilie.naadah altanhuyg chin ard tvmnig basamjilj doromjilj duuslaa.nohorig harin svvhed ogch ylig ni edlvvl.