Улс төрд манлайлагч залуусыг төрүүлэх зорилготой “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн нэвтрүүлэг үдэш бүр UBS телевизээр үзэгчдэд хүрч байна. Ижил гараанаас тэгш боломж олгож залуусын улс төр, нийгмийн оролцоог нэмэгдүүлж буй энэ төслийн онцгой нэгэн үйл явдал нь төр нийгмийн зүтгэлтнүүдийг оролцуулсан уулзалт-ярилцлагын цаг юм.

Төслийн шилдэг оролцогчид ойрын өдрүүдэд Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд Д.Содном, Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Баганбанди нартай уулзжээ. Буурал сайд манлайлагч залууст туулж өнгөрүүлсэн амьдралынхаа алдаа оноо, амжилт бүтээлээ илэн далангүй хүүрнэж хуучилсан бол, Н.Багабанди залуу хүн мөрөөдөлтэй, зорилготой байхын утга учрыг аминчлан ухааруулж өөрийн амьдралын сайхан түүхээсээ хуваалцсан байна. Манлайлагч залуус цаашид долоо хоног бүр монгол төрийн үе, үеийн суутнуудтай уулзаж байх аж.