УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Харин энэ үеэр А.Бакей гишүүн тэс өөр саналаар үг хэлсэн нь олныг гайхшруулав. Учир нь А.Бакей гишүүний утасны дугаарын өмнөөс сонгогчдод нь учир битүүлэг мессэж тараасан байна. Тиймээс сонгогчид нь залгаж, юу болоод байгааг асуух болсон юм. Тиймээс тэрбээр энэ асуудалд шүүмжлэлтэй хандав. Өөрөөр хэлбэл, А.Бакей гишүүн “УИХ-ын гишүүн миний хууль тогтоох эрхэд бүдүүлгээр халдаж, тойргийн гишүүдэд зүй бус мессэж тараасан. Нэр бүхий гишүүдийн өмнөөс мессэж илгээсэн байна. Энэ бол хүний эрхэд бүдүүлгээр халдаж байгаа хэрэг. Бид ер нь ямар нийгэмд амьдарч байна вэ. УИХ-ын гишүүний өмнөөс, утасных нь дугаараар мессэж илгээж болж байгаа юм чинь жирийн иргэдэд юу ч биш болох нь. 

Мобиком гэдэг байгууллага үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалдаг сүлжээ мөн үү. Гишүүд минь сонор сэрэмжтэй байгаарай гэж уриалмаар байна. Тангараг өргөсөн УИХ-ын гишүүн хэний ч эрхшээлд орохгүйгэрэ санал өгдөг. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр энэ асуудалд саналаа өгнө” гэв. Харин УИХ-ын дарга З.Энхболдын     утсанд ч мессэж ирсэн байна. Тиймээс утасны дугаарынх нь өмнөөс өөр хүн мессэж явуулж байгаа энэ байдлыг ТЕГ-т шалгуулахаар ханджээ. 



Б.БӨРТЭ