У.Хүрэлсүх, С.Баярцогтын аль нь илүү ёс зүйтэй вэ
2013/05/14
Тоолбол нас чацуу , төөлбөл бие чацуу У.Хүрэлсүх, с.Баярцогт гэх улстөрч хоёр сайхан залууг монголчууд даяараа андахгүй. Хэн хэн нь МАН, АН-ынхаа ирээдүйтэй залуу улстөрчдийн тоонд орж, УИХ-д хүртэл хэдэнтээ сонгогдсон.
Энэ хоёрыг харин хэн нь илүү ёс зүйтэй, ичих булчирхайтай вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй, анзаараагүй байж магадгүй. У.Хүрэлсүх нь МАН-ын лидер, залуучуудынх нь туг нь. Тэр 2012 оны УИХ-ын сонгуульд намынхаа жагсаалтаар УИХ-д тангараг өргөсөн ч өөртөө ёс зүйн хариуцлага оноож, эрхэм гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж дараагийн хүнд зайгаа тавьж өгсөн.
Нэгэн цагт МАХН-ын нэрийг сольж МАН болгосныхоо төлөө сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагаа даана хэмээсэн мэдэгдэлдээ эзэн болсон нь энэ. Харин АН-ын лидер, УИХ-ын дэд дарга асан С.Баярцогтын Швейцарь дахь нууц данс нь илэрч, Сангийн сайд байхдаа Оюутолгойгоос авилга авсан гэх хардлагын хайнааг өнөөдрийг хүртэл хагалаагүй нам дарж, сэт хуйвалдсаар УИХ-ын гишүүний өндөр сэнтийдээ заларсан хэвээр байгаа.
Нууц данс илэрч, ард түмнээ хууран мэхэлсэнтэй нь харьцуулбал АН-аас түүнд оноосон дэд даргаас нь огцруулсан шийтгэл нь улстөрчийн хувьд толгойг нь илээд үнсэнтэй адилхан. Ёс суртахууны хувьд ч энэ бол хариуцлага хүлээсэн явдал биш билээ. Тиймээс энэ хоёр улстөрчийн хэн нь илүү ёс зүйтэй гэж та бодож байна.
air jdan 3.5 · 2013/06/04
I don’t even know *** I ended up here, but I thought this post was great. I dont know who you are but certainly youre going to a famous blogger if you arent already ;) Cheers! air jdan 3.5
Зочин · 2013/05/22
хүрэлсүх ньарайл дээр ю******даа ядаж газар шороогоо ээх орон ард түмнээ хэдхэн ногооноор сольчихлоо гэж сонсогдох нь гайүй байна яахав эр хүний ёсоор ухамсрын шанаа өгдөг л юм байгаа биз энэ бол байх л зүйл
Зочин · 2013/05/18
нийтийн эрх ашгаас өөрийн эрх ашгийг түрүүнд тавьсан тавьсан луйварчид ахиж монгол төрд бүү үзэгдээсэй
Зочин · 2013/05/15
xexe evii evii ene redact ntr gej bdag bol ene setguulchidihee chadwarig nem ee. huurhii amitan zahialagtai yumaa yag l zahialagtaigaar n bichchih yum toiruulj heleldee kk, engwel man-aas busad n demjkushd kk