Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах эсэх асуудлыг ёстой байсан ч уг хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар өчигдөр БНХАУ-аас эх орондоо буцаж ирсэн УИХ-ын дарга З.Энхболд өөрийн удирддаг "Шонхор" фракцийн гишүүд болон Ерөнхий сайд Н.Алтанхуягтай нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай байсан тул ийн асуудлыг хэлэлцэхийг хойшлуулсан аж.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд болон Х.Баттулга, М.Зоригт, Р.Бурмаа, Ж.Батзандан, Л.Цог нарын гишүүд санал нэгдээд буй.
Мэдээж "Алтангадас" болон МҮДН, "Нэг ардчилал" фракиц Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй.
Харин саяхан хүртэл МҮАН-ын Д.Батцогтоор хүч нэмсэн "Шонхор" фракци, УИХ-ын дарга З.Энхболд л асуудал хаашаа эргэхийг шийдэх нь бараг тодорхой болоод байгаа.
Иймээс л фракци дотроо болон Ерөнхий сайдтай ярилцаж, ойлголцох шаардлага З.Энхболдод байгаа аж.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар З.Энхболд энэ удаад Ерөнхий сайд Н.Алтанхуягийг дэмжих магадлал өндөр байгаа гэнэ.
Юутай ч З.Энхболд Н.Алтанхуягийг авч үлдэх үү? эсвэл гэдгийг шийдэх болжээ.

М.Гал