Монгол улсын хүн амын 76 хувь нь “хүнсний нэмэлт” -ийн талаар мэдээлэлгүй байна
2014/10/30
Хэрэглэгч та бүхэн дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа орц, найрлагыг нь харж сонголтоо хийдэг үү, Эсвэл амт, сав баглаанд нь татагдан худалдаж авдаг уу?
Тэгвэл дэлгүүрээс худалдан авалт хийж байгаа хүмүүсийн дийлэнх нь дээрх асуултанд "үгүй" гэж хариулах байх. Учир нь өдөр тутамдаа хэрэглэдэг печень, чихэр, ундаа зэргийн найрлагыг харалгүй шууд лангуун дээрээс авдаг. Бидний амтархан иддэг печень, шоколад, ундаа зэрэгт хүнсний нэмэлт ихэвчлэн хэрэглэдэг юм.
Хүнсний нэмэлт гэж юу вэ?
Хүнсний бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх , хадгалалтын хугацааг уртасгах зорилгоор үйлдвэрлэлийн тодорхой үе шатанд зохих хэмжээгээр нэмдэг байгалийн гаралтай болон химийн аргаар нийлэгжүүлж гарган авсан бодисуудыг Хүнсний нэмэлт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүнд орж буй гадны бодис гэсэн үг.
Хүнсний нэмэлтүүд нь тэжээллэг чанаргүй бөгөөд зөвхөн технологийн зорилгоор багаар хэрэглэдгээрээ хүнсний бүтээгдэхүүнээс ялгаатай юм. Мөн түүхий эдийн боловсруулалтын буруу ажиллагаа, доголдлыг нуун далдлах, бүтээгдэхүүнийг хуурамчаар үйлдвэрлэх, биологийн үнэт чанарыг нь бууруулахад ашиглахыг хатуу хориглосон байдаг. Үүнээс гадна мах, сүү, гурил, талх зэрэг гол нэр төрлийн хүнс ,хүнсний бүтээгдэхүүнд хүнсний будаг хэрэглэхийг хориглодог.
-Хилээр орж ирж буй хүнсний нэмэлтэл ямар ч хяналт байхгүй-
МХЕГ-аас хийсэн шалгалтанд хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг үйлдвэрүүд буруу хэрэглэж байгаа, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, хилээр орж ирж буй хүнсний нэмэлтэд ямар ч хяналт байхгүй нь тогтоогджээ. Тандалт судалгаанд 21 аймаг, нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 156 хүнсний боловсруулах үйлдвэр, 114 хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж буй үйлдвэр, 44 худалдааны зэрэг нийт 314 аж ахуй нэгжийг хамруулсан аж.
Хүнсний үйлдвэрүүдийн түүхий эд бүтээгдэхүүнийг Энэтхэг, Дани, Итали, АНУ, Австри, Солонгос, БНХАУ зэрэг 11 улсын 49 үйлдвэрлэгчээс шууд буюу импортлогч аж ахуй нэгжээр дамжуулан худалдан авдаг байна. Мэргэжлийн хяналтын байцаагч хүнсний нэмэлтийн 33 хувь нь Монгол, Англи, Оросоос бусад хэл дээр бичигдсэн шошготой, БНХАУ-аас импортлогдсон хүнсний нэмэлт ихэнхдээ ханз бичгээр бичигдсэн байгаа нь бүтээгдэхүүний шошгоос орц найрлага, хадгалах нөхцөл, хэрэглэх арга, гаж , нөлөө, хориглох заалтын талаар үйлдвэрлэгч хэрэглэгч үнэн зөв мэдээлэл авах боломжгүй байна гэж тайлбарлалаа.
Мөн үйлдвэрүүд хүнсний нэмэлт агуулсан түүхий эдийг ил задгай битүүмжлэлгүй, тусгаарлаагүй хадгалдаг, хадгалалтын хугацаа дууссан, хадгалах горим зөрчигдсөн, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хугацаа дууссан хүнсний нэмэлт, түүхий эдийг үйлдвэрлэлд ашиглаж байсан нь тогтоогджээ. Түүнчлэн хилээр орж ирж байгаа хүнсний нэмэгдэл бодисын хувьд үндэсний болон олон улсын стандартад хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэхээр тусгагдаагүй хүнсний нэмэлт импортлогдон хэрэглэгдэж байгаа гэнэ. Энэ нь хилийн мэргэжлийн хяналтын байцаагчид хүнсний нэмэгдэл бодисын талаар мэдлэг мэдээлэл дутмагтай холбоотой аж. Тиймээс хилээр нэвтрэх болон худалдаалагдах үйлдвэрлэлд хэрэглэгдэх явцад тавих хяналтыг чангатгах шаардлагатай байгаа гэнэ. Манай улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт”, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй нэмэлтүүд орсон түүхий эд, бүтээгдэхүүн импортлогдон хэрэглэгдэж буй нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт бус өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлтэй байгааг ч хэлсэн.
Манай улсын иргэдийн 76 хувь нь хүнсний нэмэгдлийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Үүнээс хүнсний нэмэлтийн талаар албаныхан болоод иргэд нэгдсэн ойлголтод хүрээгүй, хилээр ямар хүнсний нэмэгдлийг оруулж ирж байгааг тодорхойлоход хэцүү.
-Хүнсний нэмэлтийн хаяг шошгод олон улсад хэрэглэдэг “Е” тэмдэглэгээг хийдэг-
Дээрх судалгаанд хамрагдсан нийт бүтээгдэхүүний 71.9 хувьд нь “Е” тэмдэглэгээг тэмдэглэсэн байна. Хүнсний үйлдвэр, нийтийн хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй хүнсний нэмэлтийн нэр, төрлийг хүснэгтээс харж болно.
№ |
Үйлдвэ- рийн төрөл |
Будагч бодис |
Нөөшлөгч бодис |
Исэлдэл-тийн эсрэг бодис |
Өтгөрүү-лэгч, тогтвор-жуулагч, цийдмэ-гжүүлэгч |
Хүчиллэг тохируулагч, бөөгнө-рөлтийн эсрэг бодис |
Амт сайжруу-лагч |
Чихэрлэг амт үүсгэгч |
Өнгө тогтвор-жуулагч, чийг баригч |
1 |
Мах,махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
E-120, 160, 124, 170i, 174, 124a, 133 |
E-250, 261, 262, 230 |
E-300, 301, 315, 316, 327, 330, 341i, 352 |
E-407, 412, 450, 451, 451i, 452, 452i, 440, 441, 462, 466, 471 472, 473, 477, 475 |
E-500, 508, 551, 575 |
E-621, 627, 631, 635, 637 |
Е-1450, 1518, |
|
2 |
Сүү,сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
E-100, 101, 122, 129, 102, 110, 123, 124, 133, 150b |
E-200, |
E-330, 331, 341 |
E- 401, 407, 410, 412, 417, 422, 440, 442, 452, 466, 471, 473, |
E- 637 |
E-952 |
E-1422, 1442, 1520, |
|
3 |
Гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
E-102, 104, 107, 110, 120, 122, 123, 124, 127, 129, 133, 141, 150a, 150c, 155, 160, 160a, 162, 170i, 171, 174 |
E-200, 202, 210, 263, |
E-300, 303, 307, 309, 314, 319, 322, 330, 331, 336i, 339i, 341i |
E- 401, 405, 415, 419, 420, 422, 427, 435, 450, 450ii, 450a, 452, 491, 471, 472, 472b, 472e, 475, 477, 481i |
E-500, 500a,500ii, 516, 522, 551 |
E-637 |
E-1100, 1104, 1414, 1520, 1442 |
|
4 |
Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл |
E-150d |
E-260, 202 |
E-330 |
E-406 |
||||
5 |
Ундаа, жүүсний үйлдвэрлэл |
E-102, 110, 122, 124, 131, 150d |
E-202 |
E-300, 307, 320, 330, 331 |
E-414, 419, 422, 445, 466 |
E- 1520, 1518,1505, 1504 |
|||
6 |
Хоол үйлдвэрлэл |
Е-100, 101 |
E-300 |
E-491 |
E-621, 631 |
||||
7 |
Бусад |
E-207 270 |
E-331 |
E-466 |
E-551 |
E-621, 627, 631 |
|||
8 |
Нийт |
27 |
11 |
18 |
38 |
8 |
5 |
1 |
10 |
Монгол улсад мөрдөж байгаа “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” MNS САС 192:2007, олон улсын “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт” САС 192:2014 стандарт, Европын холбооны техникийн зохицуулалтад тусгагдаагүй 3,4 хувь буюу Е107, Е124а, Е441, Е419 кодтой хүнсний нэмэлт, найрлаганд нь эдгээр нэмэлтүүд орсон түүхий эд, бүтээгдэхүүн манай улсад импортлогдон, хэрэглэгдэж буй нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, халдварт бус өвчлөлийг нэмэгдүүлэх эрсдэлт хүчин зүйлийн нэг болж байна. Хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэж буй Е 160, 170 i, 300, 316, 330, 331, 401, 415, 422, 440, 471, 500 а, 621, 627, 631, 635, 1414, 1442, 1450 кодтой хүнсний нэмэлтийг стандартад заасан нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээс өөр төрлийн үйлдвэрлэлд хэрэглэж байгаа нь тандалт судалгаагаар тогтоогдсон тул цаашид уг асуудлыг нарийвчлан судалж шийдвэрлэхээр болжээ. Зарим хүнсний нэмэлтүүд нь харшилтай хүмүүсийн харшилыг сэдрээх магадлалтай байдаг учраас иргэд өөрсдийн худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүнийхээ орц, найрлагыг харж сонголтоо хийж байх хэрэгтэй.
Өнөөгийн байдлаар хүнсэнд хэрэглэж байгаа хүнсний нэмэлтүүдийг дотор нь:
- Будагч бодисууд /Е 100-199/ индекстэй
- Нөөшлөгчүүд /Е200-299/
- Исэлдэлтийн эсрэг болон хүчил тохируулагчид /Е300-399/
- Өтгөрүүлэгчид,тогтворжуулагчид,цийдмэгжүүлэгчид /Е400-499/
- Хөөлтийн эсрэг бодисууд,PH тохируулагчид /Е500-599/
- Амт сайжруулагчид/Е600-699/
- Бусад нэмэлтүүд /Е900-999/
- Нэмэлт бодисууд /Е1100-1599/ гэж ангилдаг байна.
Өндөр болох · 2014/10/31
15-35 насныханд зориулсан Өндөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик , Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. ҮНэ: 22 000₮