“Эрдэнэс-Тавантолгой” дампуурлын ирмэгт туллаа
2014/10/31
Таван толгойн Зүүн Цанхид олборлолт явуулж байгаа "Макмахон" компани үйл ажиллагаа зогсоосон тухай мэдээлж байсан билээ.
Энэ байгууллага нь гэрээт олборлогч. Австралийн хөрөнгө оруулалттай компани. Том том уул уурхайн компаниудтай гэрээлж олборлолт гүйцэтгэдэг байгууллага юм.
Хөлсөөр ажилладаг гэх юм уу даа. Зүүн Цанхид нүүрс олборлох оператор компанийг сонгон шалгаруулахдаа туршлагатай, хөрөнгө зоорь сайтай.нэр хүндтэйг чухалчилж байв.
Тэр ч утгаараа Австралийн дээрх компанийг сонгосон гэдэг. Ажилтнууд сургана, сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглана, 5 жил ажиллаад элэгдэл, хорогдлоо хасаад балансжсан үнээр ашиглаж байгаа тоног төхөөрөмжөө Монголын талд үлдээнэ гээд л.
Гэвч явцын дунд гэрээнд тусгагдсан заалтуудын зарим нь биелээгүй гэнэ. Мөн нүүрсний үнэ өндөр байхад гэрээлэхдээ олборлолт, үйлчилгээний хөлсийг нэлээд өндөр тогтоожээ. Гэтэл одоо нүүрсний үнэ шалдаа бууж, зардлаа нөхөхөд хэцүүхэн болчихсон.
Тиймээс Эрдэнэс-Таван толгойгоос Австралийн компанид 22 сая гаруй ам. долларын өртэй гэх. Энэ мэтчилэн асуудлуудыг шийдэхээр өнгөрсөн наймдугаар сарын 14-нөөс хойш "Макмохан" компани нь олборлолтоо зогсоосон билээ.
Энэ хугацаагаа дахиад 14 хоногоор хойшлуулахаа мэдэгдлээ. Цанхийн зүүн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” Австралийн “МакМахон холдингс” компанитай 2012 онд гэрээ байгуулснаар нүүрс олборлох болсон.
Гэтэл энэхүү гэрээгээр Австралийн компани тонн нүүрсийг хэт өндөр үнээр олборлож байгаа аж. “Нүүрс олборлуулах энэ гэрээ бол манай компанийн хийсэн бас нэгэн муу гэрээ” хэмээн Я.Батсуурь захирал тодотгодог. Зах зээл хүнд байгаа үед өндөр үнээр нүүрс олборлох нь цаашдаа компанийн санхүүд хүндрэл учруулж болзошгүй байгаа аж.
Өмнөх засгийн үед тавьсан өрнөөс өндийж чадахгүй байсаар “Эрдэнэс Тавантолгой” компани үүдээ барих нь бололтой. “Чалько компанид нүүрс нийлүүлэхийг түр зогсоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн ордын Зүүн Цанхиас одоогоор ямар нэгэн экспорт хийхийг зогсоосон байна.
Өнгөрсөн оны эхээр “Эрдэнэс Тавантолгой” урд хөршийн “Чалько” компанитай түр гэрээ байгуулснаар хэтэрхий хямд байсан нүүрсний үнийг бага зэрэг өсгөж чадсан. Ингээд экспорт үргэлжилж байсан ч түр гэрээний хугацаа өнгөрсөн долоодугаар сарын 1-нд дуусгавар болжээ.
Ингэснээр тонн нүүрсний үнэ 10 орчим доллараар буурсан гэж байна. Ийм нөхцөлд “Эрдэнэс Тавантолгой” экспортыг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзжээ.
Анх “Чалько”-гоос 350 сая ам.долларын зээл аваад, Хүний хөгжил санд төвлөрүүлэн, иргэн бүрт өгөх 21 мянган төгрөгт зарцуулчихсан. Мөн 2012 онд “МакМахон” гэж Австралийн компанийг өндөр өртөгөөр олборлуулах гэрээ байгуулаад оруулсан нь одоо компанийн санхүүд хүндрэл учруулж эхэлжээ.
Тухайн үед үндэсний компаниуд ажиллах боломжтой гэдгийг олон хүн хэлж байсан. IРО хийх, нүүрс угаах үйлдвэр барих гэх зэрэг томоохон төслүүд нь хойшилсоор өдийг хүрлээ.
Өндөр өртөгтэй олборлолт хийгээд, хямд үнээр “Чалько”-д зараад байвал дампуурах нь тодорхой. Тийм ч учраас энэ өдрүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-нхон “Чалько” болон “МакМахон’ компаниудтай хэлэлцээрийн ширээний ард суугаад байгаа ч тодорхой шийдэлд хүрээгүй л байна.
С.Сэргэлэн
"Геологи уул уурхайн мэдээ" сонин
Зочин · 2014/11/02
ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байж оффисын гадна хурган дарга нар нь дор хаяж л нэг нэг ланд-100 гаас дээш унаатай байхыг яана,ажилчдаа бодооч ээ
Халтар · 2014/11/01
Анх байгуулагдсанаас нь хойш 3 удаа тендерт орж хамгийн бага үнээр чанартай бараа нийлүүлэхээр ялсан боловч үл ялиг худал шалтаг заагаад хамгийн үнэтэйг сонгодог газар яаж ашигтай ажиллах вэдээ. Харин энд ажиллаж байсан хэдэн хурга дарга нь хэт ашигтай ажиллаад дуусгаж байх шивдээ
Зочин · 2014/11/01
ДААНЧ ЯАВ ДАА ОЮУ ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙГОО ОРОСУУДАД ӨГСӨН БОЛ ЭРДЭНЭТЭЭС ИЛҮҮ ХОТ БОСОЖ МОНГОЛЧУУД БИД ИЛГЭЭЛТИЙН ЭЗЭДЭЭ АЖИЛГҮЙЧҮҮДЭЭ ИЛГЭЭЖ ТӨМӨР ЗАМААР ЗОГСОЛТГҮЙ АЧАА ТЭЭШ ЯВЖ МОНГОЛ 2 ДАХЬ СААЛИЙН ҮНЭЭТЭЙ БОЛЖ САЙН ШАНДАД ХОТОД ТҮМЭН ОЛОН АЖИЛАЖ БИД ОДОО ИЙМ ЯДУУ БАЙДАЛД ОРОХГҮЙ БАЙХ БАЙХ БАЙСАН ДАА

Tor aj ahui barihaar iim l bolj baigaan shd. Toriin omch geel neeh hudlaa deeguur ni huvaaj ideed l nuuren deeree ard tumnii omch hudlaa yarial neder deeree ter ni heniih ch bish l baigaa yum daa
Зочин · 2014/11/01
Denzengiin 5 terbum urniih ni haana yavaa bol
Зочин · 2014/11/01
Manaihan neg iimerhuu mayagaar l ajillah yumdoo