Сүүлийн үед орон нутгийн болон төвийн телевизүүдээр Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгч "Зөв боломж” компанийн талаар таагүй мэдээлэл цацагдсан.

Тодруулбал цалин хөлс бага, ажиллах нөхцөл муу, хоол ундны амт шимт тааруу гэхчлэн мэдээлэл олны сонорт хүрсэн. Үүний мөрөөр энэ сарын 14-нд аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн даргаар ахлуулж, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хөдөлмерийн хэлтэс, аймгийн ҮЭ, Ажил олгогч эздийн холбоо гэхчлэн бүрэлдэхүүнтэй ажпын хэсэг тус компанийн ахуй байдалтай танилцаж, шалгалт явууллаа.

Өмнөх жилүүдэд ч араасаа хэл ам таталсаар ирсэн энэ компанийг салбар яамнаас нь шалгаад ч хүчрээгүй удаатай. Удирдах зөвлөлд нь төрд өндөр албан тушаал эрхэлдэг эрхэм багтдаг учир дархлагдчихсан гэх яриа ч бий.

Уг нь бол Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нь зуучлалын үүрэг гүйцэтгэхээр заасан боловч тус компани өнөөдөр зуучлаад ч барахгүй гэрээлэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Ажилчид зуучилсныхаа хөлсийг Хөдөлмөрийн яамнаас авчихаад явж байх ёстой, Петро Чайна Дачин Тамсаг компанийн туслан гүйцэтгэгчээр ажиллахыг нь хуулиар заагаагүй, зөвхөн ажилчид зуучлахыг зөвшөөрчээ гэсэн үг.

Манай аймагт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороо гэж бий. Ямар нэг хөдөлмөрийн маргаан гарсан тохиолдолд иргэд энэ газарт ханддаг. Хэдэн сарын өмнө "Зөв боломж” компанитай холбоотой өргөдөл гомдол иргэдээс ирүүлсэн байна.

Өнгөрсөн 5-р сард тус компанийн цемент ачсан машин дээр манай хэдэн залуу нүүр ам нь мэдэгдэхгүй цемент болчихсон "амьтад” ачсан цементэн дээрээ ямар ч хөдөлмөр хамгааллын хувцас өмсөөгүй суучихсан давхиж явахтай Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл ахуйн салбар зөвлөлийнхөн таарчээ.

Гэтэл машины жолооч хятад нь малгай, хошуувчаа зүүчихсэн байхад, манайхан бөгчимдөж байна гээд тайлаад шидчихдэг талаар тухайн үед яригдаж л байсан. Гээндээ ч гоондоо ч гэдэгчлэн манайхан өөрсдөө хууль эрх зүйн мэдлэггүйгээсээ болоод шаардлага тавьж мэддэггүй, ажлын хариуцлага алддаг, архи дарс уужнанчилддаг, хүний удирдлагад орж ажиллахдаа маруухан аль аль талаас нь асуудал гардаг бололтой харагдсан.

Ямартаа л төслийн удирдагч нь ажпын хэсгийнхэнд шинэ ажилчид ирээд нийгэмшиж өгдөггүй, хүний удирдпагад ажиллаж сураагүй, эргэн тойронд хашаа барихаар шорон шиг байлгалаа гэдэг, үүдэндээ шалган нэвтрүүлэгч, хамгаалагчтай байлгахаар цагдаа шиг хорьж цагдлаа гэхчлэн асуудал гардаг.

Анх тавь жар, зуугаараа ажил хаяад алга болдог байснаа бодвол одоо харьцангуй ойлголцож, ижил дасал болж байна хэмээн учирлаж суухав дээ. 19-р талбайн "Зөв боломж” компанийн төслийн удирдагчаар Л.Жамсран, 21-р талбайн төслийн удирдагчаар Ц.Батмөнх нарын хүмүүс ажиллаж байгаа аж.

Өнгөрсөн жил хятад компаниас "Зөв боломж” компанийн нэг монгол ажилчны цалинг өдрийн 27 доллар 24 центээр бодож олгон, 31 хоног ажилласан хүний цалингийн зэс сард 844 доллараар бодож шилжүүлсэн байдаг байна.

Энэ талаар лавлахад 2011 онд 250 мянган төгрөг гар дээр нь өгч байсан бол 2013-онд 370 мянга, 2014 онд 530 мянган төгрөгийг өгч байгаа юм. 2011 онд 2 сар ажиллуулаад 1 сар амраадаг, 1 сарынх нь 15 хоногийнх нь мөнгийг өгч байсан ч дийлэхгүй байснаа хэлнэ лээ.

Цалин тавих цаг хугацааны тухайд сар бүрийн 18-нд тасалбар болгож, 20-28-ны хооронд дансанд нь ордог. Харин ноднингийн өдий үед цалин тасарч, энэ жил ч мөн л Хятадын талаас мөнгө оруулаагүй учир 9-р сарын цалингаа арван сар гарчихаад байхад тавьж чадаагүй байгаа аж. 7, 8, 9 сарын цалинг ч хятад талаас шилжүүлээгүй тул компанийн захирал нь байр байшингаа барьцаалж байж, цалингаа тавьснаа учирлана лээ.

Харин ажпын 7 хоногийн 5 өдөр ажиллуулах буюу нийтдээ 40 цаг ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээндээ тусгадаг ч бодит байдал дээр амралтын өдөр ажиллуулдаг, бямба ням гарагт амраахгүй бол нөхөж амраана, эсвэл 1,5 буюу түүнээс дээш нэмэгдэл олгоно гэсэн Хөдөлмөрийн хуулийн заалт зөрчигддөг гэж ажлын хэсгийнхэн дүгнэсэн.

Одоогоос 3 жилийн өмнө хэдэн гэр шомбойлгон барьж, тойруулаад торон хашаа татаж уух ус ч үгүй ажпаа эхпүүлж байснаа бодвол 300 гаруй сая төгрөгөөр өөрийн гэсэн ажилчдын байртай болж төвхнөжээ. Ажилчдын орон сууц барихаар төлөвлөж байгаагаа ч ажпын хэсгийнхэнд ярина лээ.

Биднийг очиход 19-р талбай дахь "Зөв боломж” компани дээр 289 хүн, 21-р талбай дээр 150 гаруй хүн ажиллаж, улирлын байдпаас шалтгаалаад 120-иод хүн буугаад байлаа. Тус компани анх байгуулагдахдаа ажиллах хүчээ Халхгол, Матад, Сүхбаатарын Эрдэнэцагаанаас авахаар гэрээндээ тусгасан ч ажиллаж хүч хангалтгүй байсан учир аймгийн төвөөс голчлон авч байна. 2011 онд 920 хүн, 2012 онд 740, 2013 онд 640-өөд хүнийг ажлын байраар хангаж, энэ жил 540 хүнээр гэрээ байгуулжээ.

Голдуу аймгийн төв, Дашбалбар, Гурванзагал, Баяндун, Халхгол, Матад сумаас ажилчдаа авдаг, гэхдээ мэргэжил боловсрол, ажлын туршлага энэ тэр шаардлага тавьдаггүй гэлээ.

2011 онд хөгжлийн бэрхшээлтэй 7 иргэнийг ажлын байраар хангахаас гадна ял эдэлж байсан хүмүүсийг ч авч байсан нь бүртгэл судалгаан дээр тэмдпэгдэн үлдэж. Ажиллах нөхцлийн талаар лавлахад энэ жил л гэхэд ажпын хувцсыг зарим хүнд 5, заримд нь 3 гэхчлэн тараасаар захиалгаар үйлдвэрлүүлсэн 1 мянга гаруй хувцсаа тарааж дуусчээ. Харин бээлийний тухайд асуудал гардаг байна.

Петро Чайна Дачин Тамсаг компани өөрийн ажилчидаа Хятадад үйлдвэрлэсэн тусгай зориулалтын бээлийг тараадаг ч ийм бээлий худалдалдаж авах гэхээр олддоггүй, Дачингаас худалдаж авах хүсэлт тавихаар нөөц байхгүй гэсэн хариулт өгдөг учир резинэн бээлий, алгатай бээлийгээр хангадаг аж.

"Зөв боломж” компани өнөөдрийн байдлаар өөрийн санхүүгээс 53 хүнийг цалинжуулж байгаа юм байна. Өрөм дээр ажиллаж байгаа тогооч нарын цалинг Хятадууд өгдөггүй учир дээрх 53 хүний тоонд оруулж цалинжуулж байгаа гэх. Өрөм, барилга угсралт, цацраг, цементал гэсэн байдлаар үйл ажиллагаа явуулдаг.

Хоорондоо 100 км-ийн зайтай хуваагдаж ажилладаг, дундаа нэг эмчтэй гээд тоочвол багагүй дутагдал илэрсэн.

Ажлын хэсгийнхэн газар дээр нь очиж шалгалт явуулахыг зорьсон ч тэнд үнэндээ баталж нотлоод байх бичиг баримт байсангүй. Тиймээс .иаардлагатай бичиг баримтыг татан төвлөрүүлж, хяналт шалгалтаа хийхээс өөр аргагүйд хүрсэн.

Ерөнхийдөө ажпын хэсгийнхэн газар дээрх байгаа байдал, ахуй эрчинтой танилцаж, ажилчдын санал хүсэлтийг сонссоны дараа "Маш муу” гэсэн үнэлгээг өгсөн. Харин ингээд шалгалт хийгээд эрхихгүй, зөрчлийг арилгуулах талаар шаардлагатай арга хэмжээг эвч, хугацаатай үүрэг даалгавар эгч нэлээд хөөцөлдлөгөөтэй зжиллахаар ярилцсан юм. Жил 5үр л ирж шалгадаг, тухайн үед нь торгуулиад аргалаад өнгөрдөг энэ газрыг эмх цэгцэндээ хэзээ орохыг харах л үлдлээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын грзраас бодит байдал дээр хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журам дүрмийг шалгах ёстой байсан ч баталгаагүй нэг гэрээнээс өөр тоймтой бичиг баримт байгаагүй юм. Тус компани дээр хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн тухай хууль зөрчигдсөн байна гэж үзээд албан шаардлага хүргүүлж, 10-р сарын 17-ноос 30-ны дотор биелэлтийг нь харахаар шийдвэр гаргажээ.

Харин Хөдөлмөрийн хэлтсээс 400 гаруй ажпптанд дүйцэхүйц ХБЙргэдийг ажпын байраар хангаагүйг онцлоод нөхөн төлбөр тавихаар болсон бол ажил олгогч эздийн холбоо тус компанийг удирдлага зохион байгуулалт туйлын сул, ажилчидтай уулзалт хийхэд хөдөлмөрийн аюулгүй байдал тал дээр хангалтгүй байна гэж дүгнэлээ.

Үйлдвэрчний эвлэлээс Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй. Байцаагчийн зүгээс шалгалт явуулахад баримт бичгийн бүрдүүлэлт байсангүй.

Байгууллага дээр байх орон тооны бус комиссууд байгуулагдаагүй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан орон тооны ажилтан нь хоорондоо 100 км-ээр алслагдсан 2 газрын дунд ажилладаг, ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүд ямар ч баталгаагүй, ер нь ажилчдын мэдээлэл хомс, хортой ажиллаж байгаа хүмүүс 7 хоногийн 2, 3 өдөр ажиллачихаад бусад үед зав чөлөөтэй байдаг.

Энэ хүмүүст мэдээлэл хүргэх, хууль эрхийн мэдлэг олгох тал дээр юу ч хийгдэхгүй байгааг тус компанийн төслийн удирдагчдад танилцуулаад аль ч хуулийн заалтад тохирох, шалгуулах зүйлгүй байгааг хэлсэн юм. Энэ удаагийн хяналт шалгалт хэрхэн үргэлжилж, зөрчил дутагдпыг залруулсан талаарх мэдээллийг уншигч танд тухай бүрт нь мэдээлэх болно.

Д.Дэлгэрмаа

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ" сонин