Хамгийн чинээлэг баян эрхмүүдийн тоонд нэр нь зүй ёсоор бичигддэг байсан “Монгол газар” ХХК-ны захирал Ц.Мянганбаяр залуу сайхан эхнэрүүдийг жил өнжихгүй шахам сольдогоороо алдаршаад байсан удаатай.

Топ модель Пүүжээгээс салж, өөрөөсөө олон насаар дүү залуухан мисс  Ариунцэцэгтэй дэр нэгтгэж хөөрхөн охинтой болсон ч мөн л салж, дуулиан дэгдээгээд авсан.  Харин тэрээр  өнгөрсөн жил гаруй хугацаанд Дарханы Намуунаа хэмээх 18 настай бүсгүйтэй нэр холбогдож, “Гоёл” наадмын шилдэг загвар өмсөгч, отгон топ модель  О.Пүрэвдулам хувийн амьдралдаа анхаарч нам гүмхэн суух болжээ. Тэд  отгон охиндоо Тэнгэрмаа хэмээх нэр  хайрласан гэнэ. Эхнэрээ сольж, залуухан бүсгүйтэй ханилсан Ц.Мянгаа захирал энэ удаа бизнесийн ажлаа хойш тавьж,  улстөрч болохоор шийджээ.

Ц.Мянганбаяр 2016 оны УИХ-д сонгуульд нэр дэвшихээр шийдээд байгаа ч ямар намаас нэр дэвших вэ гэдгээ сонгож чадахгүй байгаа гэнэ. Харин хаана нэр дэвшихээ тооцоолсон сурагтай. Тэрээр өөрийн төрсөн нутаг  Ховд аймгийг сонгож аваад бэлтгэлээ базааж суугаа сурагтай. Түүний бизнесийн ажилд Камретон хамтлагын дуучин Мээдээ тусалж, барилгын салбарыг нь хариуцаж байгаа юм байна.