javhaatusgaМУГЖ дуучин С.Жавхлан эхнэр Г.Эрдэнэчимэгтэйгээ хамтран  “Хар хархан харц” хэмээх уран бүтээлээ өнгөрсөн жил олон түмэнд хүргэсэн билээ.

Тэрээр хосууд хоёр хөөрхөн охиноо клипэндээ тоглуулж өөрсдөө хамтран дуулсан нь олны анхаарлыг татаж ард түмнээсээ өндөр үнэлгээ авсан сайхан уран бүтээл болсон. Үндсэрхэг үзэл бодол шингэсэн, монгол ахуйг харуулсан энэхүү бүтээл “You tube” сайтанд байршсан монгол дуунуудаас хамгийн богино хугацаанд нэг сая үзэгч, сонсогчдын хүртээл болж,  FM, радиогийн долоо хоногийн шилдэг дууны жагсаалтыг тэргүүлжбайсан бөгөөд хүмүүсийн аялах дуртай уран бүтээлийн нэг одоо ч гэсэн хэвээрээ байгаа. Тэднийг энэхүү уран бүтээлээс нь хойш дахин хамтран дуу гаргаасай гэсэн хүмүүс ч олон болж хүлээлт үүсээд байгаа. Тэгвэл энэхүү хүсэлтийг “Тусгай ажиллагаа” инээдмийн УСК биелүүллээ. Тодруулбал МУГЖ С.Жавхлан тус киноны хамт олонд бэлэг барьж хайрт гэргийтэйгээ хамтран дуу гаргахаар болсон байна. Тиймээс тун удахгүй сонсогч фенүүдийнхээ дунд хүлээлт үүсгээд байсан хосууд маань дахин хамтдаа шинэ уран бүтээлдээ оржээ.