Ломбард “хулгайч” хоёр найзалдаг байсан нь тогтоогджээ
2014/11/07
Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр “ломбард, хулгайч хоёр найзласан” олон зөрчлүүд илэрсэн байна.
Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоожээ.
Энэхүү шалгалтанд хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Өөрөөр хэлбэл таны хулгайд алдсан эд зүйлс гэсэн үг.
Шалтгалтанд хамрагдсан нийт аж ахуйн нэгжээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчил илэрчээ.
Дээрх зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгчээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрчээ. Түүнчлэн хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар үйлдэж олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байсан гэв.
Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Зочин · 2014/11/24
hulgaich lombard 2 yag afilhan
Зочин · 2014/11/13
Lombard nerniixe orond Luivarchid gej ner zuuvel taarna NAchin zaan chini jinxene luivarchin shde magtax xereg yu bgaan
Зочин · 2014/11/13
Lombard nerniixe orond Luivarchid gej ner zuuvel taarna NAchin zaan chini jinxene luivarchin shde magtax xereg yu bgaan
Өндөр болгох · 2014/11/07
15-35 насныханд зориулсан ӨНдөр болгох нууц номыг Интерном, Голдэн бүүк, Аз хур, Алтантөгрөг, Мажестик, Мир номын дэлгүүрийн бүх салбараас худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/11/07
ene computeriin lombard bol tsul khulgainii yumnuud avaad khyamdhan gyals zarchihdag khamgiin muuhai gazar daa. UID iin hajuu tald bdag. Ok lombard bna.
Зочин · 2014/11/07
harin ch nachinzaan hamgiin naidvartai ni bhaa
Зочин · 2014/11/07
yag tiim nachin zaan arail aimar gazar
Зочин · 2014/11/07
ene nachin zaan lombardiig ***lgah herevte ard irgediin yaduug dalimduuldag gazar bn hvvn het ondor bolson bnlee arai dendvv