Өмнөд монголчуудаа өмөөрмөөр байна
2014/11/13
Харьд худалдагдсан морь хүртэл нутгаа тэмцэж ирдэг гэлцдэг. Нэг хэсэг нь амьтан хүртэл ухаантай, нөгөө хэсэг нь энэ адгуусны зан гэх байх л даа.
Адгуус ийн нутаг зүгтээ гүйж байхад бид тоонотоо зориод ирж буй элэг нэгтнүүддээ хэрхэн хандаж байна вэ гэдэг томоос том асуултын тэмдэгтэй хэвээр байна. Бид Өмнөд монголчуудаа Хятад гэж гадуурхаж байснаас үсэрсэн цус, тасарсан мах минь гэж огт бодохгүй байгаа. Тиймээс ч Монголоо гээд тэмцээд ирсэн хүмүүсээ цаашаа гээд түлхдэг гэмтэй. Сүүлийн хэдэн жилд Өмнөд монголчуудыг нутгаасаа хөөж гаргалаа гэх мэдээлэл хааяахандаа нэг хэвлэлийн хуудаснаа гарах болсон. Энэ байдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Учир нь тэднийг Монголоос шууд буцаах "тийз" олгодогтой холбоотой. Тэд Монголоо гэх сэтгэл байгаа болохоор үхэн хатан үлдэхийн тулд тэмцээд байгаа юм. Тиймгүйсэн бол хөгжлийн шинэ шатанд гарч буй Хятадаас л холдов гэж. Аргаа бараад "Биднийг тосч авах сүүлчийн найдвар ар Монгол" гэж үзээд л тэмцээд байгаа хэрэг. Гэтэл бид Өмнөд монголчуудыг тагнуул, визийн зөрчилтэй гэх мэт есөн зүйлээр нь дуудаад гишгэх газаргүй болтол нь шахаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Монголчуудаа олуулаа болъё" гэсэн уриалга гаргаж түүнийг нь бүхий л дарга нар алга ташин хүлээж аваагүй бил үү.
Үнэхээр Өмнөд монголчууд нь гэм буруутай байвал бид Монголдоо л хорьё л доо. Ер нь Өмнөд монголчуудаа өмөөрч дуугармаар байгаа юм. Ганц хоёрхон жилийн өмнө "Өмнөд монголчуудаа сэрцгээе" гэдэг дуу дуулсныхаа төлөө нэгэн залуу эрэн сурвалжлагдаж сүүлд нь улс төрийн бослого хийх гэсэн хэргээр цаазлах гэж байна гэх мэдээлэл гарах болсон. Тэгвэл Хятадад зургаан малчинг эдийн засгийн хөгжилд саад тушаа үзүүлсэн гэх нэрээр баривчилж, шүүх хурал хийлгүйгээр 1-2 жилийн ял оноосон явдал гарсан тухай хэвлэлийнхэн мэдээлж байлаа. Тэд малын бэлчээрийг нь талхалж байгаад эгдүүцсэн нь тэр юм. Үүний улмаас олон зуун малчин Хятадын Засгийн газарт шаардлага тавьж, хоёр хоногийн турш тайван жагсаал хийж, өмгөөлөгч нар нь давж заалдах хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болгосон удаатай. Тэвчээр нь барагдсан малчид бэлчээр усаа хамгаалахаар нэгдэж тэмцэж эхлэв. Малчид нүүрсний машины цувааг хашиж зогсоох гэсэнд, ачааны машины жолооч Мэргэн гэдэг залууг шууд дайрч амь насыг нь хороож байв. Хэдэн зуунаар өвлөгдөн ирсэн монгол уламжлал, монгол ахуйгаа авч үлдэхийн тулд энэ мэт хохирсоор байна. Дэлхий даяарчлагдаж байгаа энэ цаг үед хүний амь, эрх чөлөө үнэтэй байх ёстой. Энэ үнэ цэнийг бид л бүтээх хэрэгтэй.
Өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын дарга Си Жиньпинийг ирэхэд манайхан замын хөдөлгөөнөө хааж, байгаа бүхнээ урдаа барьж баахан гүйв. Энэ биш ээ. Бид Си даргыг ирэхэд жагсах байсан юм. Монгол хүн монгол хүнээ өмөөрч жагсах байсан юм. Энэ бослого тэмцэлд турхирсан өдөөн хатгалга биш шүү. 25 жилийн өмнө бий болгосон ардчиллын замаар бид үзэл бодлоо илэрхийлэх ёстой байлаа. Бид Түвдийн төлөө жагсах биш монгол угсаатныхаа төлөө жагсах ёстой байсан юм. Дэлхийд Монгол нь Монголоо өмөөрөхгүй бол хэн биднийг гэх билээ. Өр нимгэртэл өмөлзөөд ирэх, өв уламжлалаа тээгээд ирэх цөөхөн хэдэн Өмнөд монголчуудаа 1.564.115 км2 газар нутагтаа багтаагаад авах уужим сэтгэл бидэнд хэрэгтэй байна. Үүнийг л давчихбал ар Монголдоо очлоо доо хэмээн хилийн зурвас руу хараа бэлчээн суугаа Өмнөд монголчууд мянга мянгаараа байсаар байна.
Ө.ТЭНГИС
Зочин · 2014/11/17
hytaduud yah ch gui bhad ereend uvurmongolchuud oluulaa niilj bidniig er ni zodoh gej dairch uhsen ****nii ah duu uvurmongolchuud shig ***iin py****a nar bhgui muusain hujaa *****nuud
Зочин · 2014/11/14
bi anh udaa ereend ochij vzsen yum getel neg muu ovor mongol ohiduudad zoduulsangutal asuusan chin avahgvi bol **** geed vsdeed avsan getel haanaas ch yum boon ovor mongol ohid niileed zodson aav maan irj amid mend multarsan
Зочин · 2014/11/14
ovorchid chin hyatad hvmvvseesee ilvv aimaar yum bilee ovor chhvvd aimar shvv
Зочин · 2014/11/14
энэ сэтгүүлч хужаагаас хэдэн төгрөг авчаад өөрийгөө монголын ард түмний төлөөлөл гэж бодоо юу бичих юмаа бодож бич ********** минь чи хүсээд байвал хужаадаа өөрөө амьдар
Зочин · 2014/11/14
Hutsaad baigaaray ****** mine.niilsen bish hujaad ezlegdsen yum ovor mongol maani.tiim baital chonotoy niilsen nohoi ene ter gej bdg chi ooroo yasan hut***g nohoi ve.
Зочин · 2014/11/14
elbegdorj oluulaa bolyo gesen murtluu hyatadtai yaltan shiljuuleh geree hiisen shuu de odoo dawhar haryalaliin tuhai huuliig batlah heregtei tegj baij hillin gadnah oros hyatadad bgaa mongolchuudaa awch chadna tegeed bas dawhar haryalaltai bolchwol ter yaltan shiljuuleh albagui bolno shdee
Зочин · 2014/11/14
чонотой нийлсэн гэрийн нохой ямар болдог билээ