Увс аймгийн Улаангом сумын 3-р баг Бурхан багшийн сэрэг дүр бүхий цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Цагаан хөшөө” ХХК-ны барьж буй 50 айлын орон сууцны барилгын барилгын 4 давхараас тус компанид туслах ажилтнаар ажилладаг Б.Батзаяа нь 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр унаж бэртсэн талаар бид мэдээлсэн

Энэ асуудлыг Увс аймгийн прокурорын газар бүртгэл хяналтанд авч, аймгийн цагдаагийн газрын хэрэг бүртгэгч, хошууч Я.Баттулга шалгаж байгаа ажээ.

Шалгалтын урьдчилсан дүнгээс үзэхэд туслах ажилтан Б.Батзаяа нь өдрийн 11 цагийн орчим өрлөгт ашиглах тэрэгтэй шаравыг дээш өргөгч техник болох подемоор 4 давхарлуу зөөх үедээ тэрэгтэй шаврын хамт унасан байна.

Одоогоор хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоох, шинжээчийн дүгнэлт гаргах зэрэг ажиллагааг хийж байгаа юм байна.