Цахилгаан станцын турбин задарсны улмаас хоёр хүн бэртлээ
2014/11/16
Өнгөрсөн баасан гарагт Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын турбин задарч хоёр хүн гэмтсэн байна. Хүнд бэртсэн иргэнг Гэмтлийн эмнэлэгт хүргэсэн бол хөнгөн гэмтсэн иргэнд эмнэлэгийн тусламж үзүүлжээ.
Одоогоор турбиныг засч байгаа бөгөөд энэ талаар Өмнөговь аймгийн дулааны цахилгаан станцын ерөнхий инженер Отгонсүхээс тодруулахад “цагдаа, мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсны дараа албан ёсоор мэдээлэл хийнэ” гэснээс өөр тайлбар өгсөнгүй.