Монгол Улс гурван сая дахь иргэнээ хүлээж авлаа гэх мэдээлэл цахим ертөнцөд тархсан. Энэхүү мэдээллийг Ё.Отгонбаяр гишүүн твиттерт жиргэж олон нийтэд анх цацсан юм.

Тэгвэл уг асуудлаар ХАХНХЯ-аас тодруулахад “Статистикийн Үндэсний хорооноос тооллого хийж байгаа бөгөөд албан ёсоор мэдээлэл гараагүй байгаа. Тэгэхээр гурван сая дахь иргэнээ хүлээн авсан хэмээн ташаа мэдээлэл” гэлээ.

Монгол улсын 3 сая дахь иргэнээ энэ оны дөрөвдүгээр улирал эсвэл ирэх оны нэгдүгээр улиралд өлгийдөж авах юм байна.