МАН тоглолтыг гартаа авлаа
2014/11/17
Улс төрд өрнөж буй гол асуудал яах аргагүй дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэсэн асуудал юм. Ардчилсан нам дуншиж, дуншиж нэг юм Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд байгаа.
Гэхдээ 100 хувийн саналтайгаар дэмжигдээгүй. Ч.Сайханбилэгийг УИХ-ын зарим гишүүд нүүрний арьс нь л өөр болохоос Н.Алтанхуягтай ямарч ялгаагүй гэж үзэх нь бий. Арга ч үгүй биз. Шинэчлэлийн засгийн газарт Н.Алтанхуягийг гал тогоог барилцаж явсан хүн яах аргагүй Ч.Сайханбилэг. Эдийн засгийн хямрал, өр, зээлэнд хамтдаа хутгалдаж яваа хоёр шүү дээ. Өчигдөрийн Ардчилсан намын бүлгийн хурлаар Ч.Сайханбилэгийг нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд 19 гишүүн дэмжиж, 10 гишүүн эсрэг санал өгсөн. Харин зургаан гишүүн ЗГХЭГ –ын даргыг дэмжихгүй гэдгээ илэрхийлж бүлгийн хуралдаа ирээгүй гэнэ. Ингээд Ч.Сайханбилэгийг АН –ын 16 гишүүн дэмжихгүй байгаа юм. Үүн дээр МАН –ын 26 гишүүн нэмэгдвэл Ч.Сайханбилэг УИХ –д олонхын саналыг авч чадахгүй юм. Гэхдээ “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжихээр болсон гэдгээ илэрхийлээд байгаа. Энэ нь Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болно гэсэн баталгаа биш л дээ.
Ямартайч асуудлыг хэрхэн шийдэх эсэх МАН-ын бүлгээс хамаараад байна. Нэг ёсондоо хөзөр МАН-ын бүлэгт 100 хувь шилжээд байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд ч МАН-ын өмнө дэндүү бардам явж байсан үе бий. Харин одоо эргэх хорвоо ээлжтэй гэдэг шиг МАН үнэд орох цаг ирдэг л юм байна. Одоо эрх баригч хүчин Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилуулъя гэвэл МАН-д хадаг бариад очихоос аргагүй. Яагаад гэвэл, цөөнхийн дэмжлэгийг авахгүйгээр Засгийн газрын тэргүүнийг томилуулах боломж бага байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өчигдрийн хуралдаан нотлоод өглөө. Эрх биш, экс Ерөнхий сайд өөрийн хүнээ дэмжиж таарна биз. Итгэл үнэмшилдээ үнэнч үлдсэн тэдэнд “Урвагч” гэдэг үг зохихгүй. Гэтэл АН дотроо хагаралтай байгаа. Юун тэр урвагч одоо бол тэр хамаагүй болсон. Гол асуудал дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэдэг дээр л байгаа юм.
Нэр дэвшигчид эсрэг байр суурьтай хандсан гишүүд, Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн танхимын гал тогоог барьж байсан гол хүн нь яах аргагүй Ч.Сайханбилэг гэж үзэж байгаа нь ойлгомжтой юм. Тиймээс энэ хүнд цаг үеийг түүнд даатгах нь АН-ын хувьд хэтэрхий гэнэн шийдвэр болно. Золиосны Засгийн газар байгуулах ёсгүй” гэх хатуухан үгээр байр сууриа илэрхийлээд амжсан гэх.
Цөөнхийн бүлгийн хувьд Ч.Сайханбилэгт дэмжлэг үзүүлэх үү гэдэг өнөөдрийнх нь бүлгийн хуралдаанаас тодорхой болно. Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдахад гишүүдийнх нь олонхи “Засгийн газарт орохгүй байх ёстой” гэсэн байр суурь түлхүү барьсан. Энэ байр сууриа МАН-ын бүлэг бататгавал, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй байх магадлал өндөрсөнө.
Ингээд дараагийн Ерөнхий сайдыг дэмжих асуудал МАН-аас хамаарч байгаа юм. Одоо ардчилсан нам юу хийх үү. МАН-тай тохиролцох гээд үзэх үү.
Г.Мягмарсүх
Зочин · 2014/11/19
demjihgvi eee,,,altanhu*****n hamgiin oiriin hun baij ....yaj ch bodson hariutsalaga tootsoh hun bi dee
Зочин · 2014/11/18
Man yu yum be ed nart ingej lyy ynjaad zawaaraad bh ****rdlag bhgvi x.battylga p...aaa mini sanaa chini amarch bn yy chi gej p... bgaagvi bol namriin ene saihan udrvvded yls ornii bvteen baigyylalt bvten neg saraar ilvv alhah bailaa ene zuwhun neg jishee buguud ushuu ts**** her ydaan tur tuwhunhiig hench t****gvi myy yrwagch naraas bol tur samyyrch dyyslaa
Зочин · 2014/11/18
АН шинэчлэсэн засгийн газраараа байж 16 онд Ард түмнээрээ дүнгээ тавиулах хэрэгтэй.
Зочин · 2014/11/18
Сайханбилгийг дэмжиж байна. Алтанхуягын хийж байсан сайн зүйлийг үргэжлүүлэх нь зөв. Нэн ялангуяа НҮҮРС ХӨТӨЛБӨРИЙГ үргэжлүүлэх хэрэгтэй. Чээнжүүдийг давруулж болохгүй. Төрд ард түмэн хэрэгтэй шүү.
Зочин · 2014/11/18
Алтанхуягийг ард түмэн өгүүлж байна. Нүүрс хөтөлбөрийг засгийн газар эхлүүлсэн нь ард түмэнд ашигтай байсныг олон ардууд өгүүлж байна шүү. Чээнжүүд багануурын нүүрсийг 270,000 авчирж зардаг байсныг засгийн газар ард түмэндээ 80000 өгч байсныг буруутгаад байгаа нь хачирхалтай. Үүнийг хэн ч учрийг нь олчих юмийг хааж боогоод байдаг юуных вэ. Үүнд: Зөв бол эсэргүйц гэсэн МАН бодлого яваад байгаа юм. Сонин байгаа биз дээ. Ингэж байгаад 16 онд гарч ирнэ гэвэл сонин шүү, АРД ТҮМЭН ЭНЭ УХААНЫГ ЧИНЬ МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ. МАН он удаан жил их хурлын гишүүныг хийж байгаа өндөр настнуудаа болиулаач.Үнэнхүү хоцрогдсон байна шүү. Энэ хэдэн он бэ. МА Намаа.
Зочин · 2014/11/18
16 он гэхэд МАН байхгүй болгох хэрэгтэй, МАН улс орныг ардчилалаас хойш 22 жил удирдахдаа Монгол орныг ямар байдалтай хүлээлгэж өгсөн билээ дээ, Энэ бүгдийг ард түмэн амархан мартана гэж үү. Улс орны хөгжлийг гацаачихаад ц****** хөдлөх гарцгүй байдалд оруулж байснаа санахгүй байна гэж үү. Ичиж үхмээр НАМ, Үе чинь дууссан шүү, Хүн хэлэхгүй бол бас өөрийгөө мэдэхгүй байж болох юм. 1921 онд асаасан гал чинь ДУУССАН байна шүү дээ. Норсон модоор гал асааж болдоггүйн адил яаж ч засаад сэргэхгүй НАМ, нам болж дээ хөөрхий.
Зочин · 2014/11/18
МАН-ын талд битгий ороод бай л даа. Энэ чинь МАН-ыг улам жижиг болгож байгаа юм биш үү. МАН эсрэг байх тусам өөрөө шороотой холилдож нэр сүрээ алдах болно. Алдахгүйн тулд үхэр шиг дөрлүүлэх хэрэгтэй болж байгаа юм биш үү. Нэгийг нь усгасан нам чинь нөгөөг нь усгавал өөрсдөө намагт орно шүү дээ.
www.axa.mn · 2014/11/18
Өнөөдөр 15,17 цагуудаас АХА онлайн тэмцээнтэй юм байна шүү. Идэвхтэй оролцоорой. www.axa.mn
Зочин · 2014/11/18
Hohi nee hohi ni Ardchilsan Namiihan choniin amnaas garaad bariin amand oroh ni ene dee
Зочин · 2014/11/18
ЗАСАГ ХАМТЫН ШИЙДВЭР ГАРГАДАГ. ЁС ОГЦОРСОН БОЛ БҮГД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ЗАСАГ ОГЦОРЧ БАЙХАД АН САЙХАНБИЛЭГИЙГ АВААД ҮЛДСЭН ҮҮ. ТИЙМ БОЛОХООР МАН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. ОГЦОРСОН САЙД, ТЭР ТУСМАА ХУДАЛЧ, АРД ТҮМНИЙГ БАЙНГА ХУУРДАГ, МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛГҮЙ, ТАЙЛАН Ч БИЧИЖ ЧАДДАГГҮЙ, ХОР НАЙРУУЛАХ АЖЛААР МЭРГЭШСЭН, ИЙМ АМЬТНЫГ ДЭМЖВАЛ АРД ТҮМНИЙ УРАМ ХУГАРАХААР БАЙНА. ЭВСЛИЙН БҮЛЭГ Ч ЯАХАВ УРВАЖ, ШАРВАЖ, АЛБАН ТУШААЛ ДАГАГЧ НАР. ӨЧИГДӨР ТЭРБИШДАГВА БҮЛГЭЭ ХУРАЛДААГҮЙ БАЙХАД ЯРИЛЦЛАГА ӨГЧ САЙХАНБИЛЭГИЙГ ДЭМЖИНЭ ГЭЖ, АЛБАН ТУШААЛД ЯМАР ИХ ДУРТАЙГАА НОТОЛСОН. МАН ОДОО Л УХААНТАЙ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ. ГАНЦ ЖИЛ ЗАСАГТ ОРЖ, НЭР НҮҮРЭЭ АЛТАНХУЯГИЙН БААСАНД ХУТГАЖ БОЛОХГҮЙ. ТЭВЧЭЭРТЭЙ УХААНТАЙ БАЙВАЛ 2016 ОНЫ СОНГУУЛИАР УИХ, ЗАСАГ БҮГД МАН-ЫН ГАРТ ОРНО ГЭДГИЙГ АНХААР.
Зочин · 2014/11/18
2016 on tertee tergui MAN-iin gart baigaa gedgiig martaj bolohgui.
Зочин · 2014/11/18
МАН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ. АН-ЫН ДАРГЫН ТАМГААР СОЛИГДСОН, ОГЦОРСОН САЙД, ТЭР ТУСМАА ХУДАЛЧ, АРД ТҮМНИЙГ БАЙНГА ХУУРДАГ, МЭДЛЭГГҮЙ, ЧАДВАРГҮЙ, БИЧИГ ҮСГИЙН БОЛОВСРОЛГҮЙ, ТАЙЛАН Ч БИЧИЖ ЧАДДАГГҮЙ, ХОР НАЙРУУЛАХ АЖЛААР МЭРГЭШСЭН, ИЙМ АМЬТНЫГ ДЭМЖВАЛ АРД ТҮМНИЙ УРАМ ХУГАРАХААР БАЙНА. ЭВСЛИЙН БҮЛЭГ Ч ЯАХАВ УРВАЖ, ШАРВАЖ, АЛБАН ТУШААЛ ДАГАГЧ НАР. ӨЧИГДӨР ТЭРБИШДАГВА БҮЛГЭЭ ХУРАЛДААГҮЙ БАЙХАД ЯРИЛЦЛАГА ӨГЧ САЙХАНБИЛЭГИЙГ ДЭМЖИНЭ ГЭЖ, АЛБАН ТУШААЛД ЯМАР ИХ ДУРТАЙГАА НОТОЛСОН. МАН ОДОО Л УХААНТАЙ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ. ГАНЦ ЖИЛ ЗАСАГТ ОРЖ, НЭР НҮҮРЭЭ АЛТАНХУЯГИЙН БААСАНД ХУТГАЖ БОЛОХГҮЙ. ТЭВЧЭЭРТЭЙ УХААНТАЙ БАЙВАЛ 2016 ОНЫ СОНГУУЛИАР УИХ, ЗАСАГ БҮГД МАН-ЫН ГАРТ ОРНО ГЭДГИЙГ АНХААР.