Caak.mn сайт Дэлхийн томчуудыг хандалтаараа ардаа орхилоо
2014/11/17
Мэдээллийн технологи сайн хөгжсөн улс орнуудад үндэснийх нь сайтууд нь хамгийн их хандалттай нь байдаг. Жишээ нь, Манайд хойд хөршид гэхэд Yandax.ru, VKontakte, Mail.ru эхний 3 байранд байхад, Хятадад Baidu.com, Taobao.com, Qq.com зэрэг сайтууд нь тэргүүлдэг билээ.Харин манай улсад энэ эсэргээрээ буюу Америкийн алдартай Facebook, Youtube, Google, Yahoo сайтууд тэргүүлдэг билээ. Харин өчигдрөөс эхэлж, Саак.мн сайт эдгээр “акул”-уудыг ардаа орхиж, Монголчуудын хамгийн их ордог “number one” вэбсайт болжээ.Энэ бол баяртай мэдээ бөгөөд Монголын интернэтийн түүхэнд тэмдэглэгдэх нэг мөч гэж хэлэхэд дэгсдэхгүй болов уу. Учир нь Монголчууд үндэснийхээ сайтуудыг илүү үздэг болсон бөгөөд интернэтийн цар хүрээ монгол аль бүрт хүрч байгаагийн нэг том жишээ юм. Өмнө нь монгол сайтууд 5-р байраас дээшилж байсан тохиолдол байдаггүй билээ.Шинэ зүйл бодож, санаачилж буй монгол залууст энэ мэдээ “том урам” өглөө. Facebook шиг, Google шиг, Yahoo шиг, Youtube шиг сайт хийгээд монголчууд маань орохгүй байх даа гэсэн айдас нь үргэж одлоо. Одоо харин бид хичээх л үлдлээ. Үндэсний хэмжээний хайлтын сайт, үндэсний хэмжээний мэйлийн сайт, үндэсний хэмжээний видео сайт, үндэсний хэмжээний фэйсбүүк шиг яагаад хийж болохгүй гэж?…Том мөрөөдөж, зоригтой хөдөлцгөөе залуусаа!
Таны уйгагүй хөдөлмөр, зүтгэлийг Монголчууд чинь үнэлж чаддаг цаг ирсэн. Тэдний сэтгэхгүй өөр болсон. Монголын зах зээлээ жижиг гэж битгий гол!
Удахгүй гудамжинд алхах Дорж ах, Дулмаа эмээ, суманд байгаа хамаатан садан, хонины бэлчээрт яваа Тулгаа хүү интернэтийг яг л чам шиг ашиглаж чаддаг болно.
Alexa.com -ийн жагсаалтаас харахад, ганцхан Саак.мн сайт өсөөгүй бөгөөд бусад мэдээллийн сайтууд болох News.mn, Zaluu.com, Gogo.mn, Eagle.mn сайтууд монголчуудын хамгийн их ордог сайтуудын 6-12 дугаар байранд байна. Одоогоор шүү дээ. Ард нь хэдэн зуугаар тоологдох Монгол залуусын вэбсайтууд байгаа.
Шүүмжлэх зүйл байгаа ч, тэд суралцаж байна. Сурах бүртээ чанартай сайн зүйлийг хийдэг болно. Ингэж байж тэд зах зээлд үлдэнэ гэдгээ сайн ойлгож байгаа. Дараа нь тэд нэгдэж, Дэлхийн зах зээлд гарч ирэх болно.
Монголын Стив Жобс, Марк Цукербергүүд төрүүлэхийн тулд, ирээдүйтэй залуусаа төр засаг бодлогтой дэмжих ёстой юм шүү. Энийг дээгүүр сууж байгаа шийдвэр гаргах дарга нар минь ойлгоосой. Ойлготол нь залуус маань бүтээлээ гаргаж, таниулаасай.
Бие биенээ дэмжин, хамтдаа хөгжицгөөе !
Зочин · 2014/11/18
caak.mn zah zeeliin une 20.000.000 enenees desh garhgui .odoo siteuud bie bieneesee huulad medee tacvidag bolson site hiihed amarhan bolsonshdee.
Зочин · 2014/11/18
chat d ******uud suudag gesen zavaan uym yariad bye unelj bgaa er emsiig gaihuulaad baih uym.