Татварынхан “урамшуулал” нэрийн дор өөртөө завшсан мөнгөө эргүүлж төлнө
2014/11/17
Нийтлэлч Жаргалсайхан Татварын албаныхан хэрхэн татвар төлөгчдийн мөнгийг өөрсдөдөө урамшуулал болгон авдаг тухай мэдээллийг олон нийтэд хүргэсэн нь нэлээд шуугиан тарьсан.
Үүний дараа Татварын Ерөнхий газраас мэдээлэл өгөхдөө “нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэрээр тухайн мэдээллийг улам бүр баталгаажуулж, дүүрэг бүр хэдий хэмжээний мөнгө хөрөнгийг үр дүнгийн гэрээний урамшуулал нэрийн дор зарцуулсныг албан бичгээрээ нийтэд ил болгосон.
Эдийн засгийн хямралтай энэ цаг үед аж ахуйн нэгж, компаниуд татвараа төлж чадахгүй, хаагдах, дампуурах дээрээ тулж байхад тэднээс хуулиар сүр далайлган “хуу хамж” татвараа авдаг татварын байцаагч нар ингэж улайран байж татварын орлого давуулан биелүүлснийхээ төлөө өөрсдөө урамшуулал нэрийн дор мөнгө авдаг нь хууль зөрчсөн, байж болохгүй үйл явдал юм. Тэгвэл УИХ-ын дарга З.Энхболд энэ асуудлыг шалгах үүргийг холбогдох газруудад нь өгснөөр, Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт хандан албан бичиг илгээсэн байна. Энэхүү албан бичигт: Татварын хууль зөрчсөн алдаагаа засах, улмаар үр дүнгийн урамшуулал гэх зүйлийг цалингаас гадуур нэмж авсанаа буцаан төлөх үүргийг Татварын Ерөнхий газарт Сангийн яамнаас үүрэгдсэн байна.
Ц.Мөнх
Зочин · 2014/11/19
Zuv zuv
Зочин · 2014/11/18
Монголын үндэсний үйлдвэрүүдийг татвараа төл гээд банкны данс хаана, дараан НӨТ падаан өгөхгүй, шүүхэд өгнө дарамт маш их. Тайлан авч байгаа булган шүбтэй их зантай байцаагч нар ****** ******тай, хэнийг мөнгөөр хоол олж идэж байгаа билээ сайн бод бод бод
Зочин · 2014/11/18
zoy dawarsan bn
Зочин · 2014/11/18
Zuv zuv odoo shorpnd hiitsger
Зочин · 2014/11/18
Irgen
zub zub zub · 2014/11/18
zub sh dee. bidnii munguur ***gnyyldag ted chini yibarchid baina . ***gnaj baidag ***gnyylj baidag taarchihsan shynaltai shylmasyyd baina daa
Зочин · 2014/11/18
Zvb