Т.Батцэцэг Лондон хотыг зорилоо
2014/11/21
Их Британийн нийслэл Лондон хотноо зохиогдох “Дэлхийн мисс-2014” тэмцээнд оролцох Монголын гоо бүсгүй Т.Батцэцэг оролцохоор шалгарсан билээ. Өнөө өглөө тэрбээр Лондон хотыг зорилоо.
Дэлхийн орон орны гоо бүсгүйчүүд 24 өдрийн турш өрсөлдөж ирэх арванхоёрдугаар сарын 14-нд эцсийн шалгаруулалт болж ялагчаа тодруулах юм.
“Дэлхийн мисс-2014” тэмцээн 24 өдрийн турш үргэлжлэх хугацаандаа “SOCIAL MEDIA AWARDS” хэмээх шагналын эзнийг тодруулдаг уламжлалтай. Энэ нь олон нийтийн сүлжээгээр хамгийн их “Like” буюу санал авсан мисс гэсэн тусгай өргөмжлөл юм. Одоогийн байдлаар хамгийн их “Like”-ийг Филиппины гоо бүсгүй аваад байна. “SOCIAL MEDIA AWARDS” шагналыг гардуулахдаа дэмжигчдээсээ авсан лайкийг нь тухайн оролцогчийн улсын нийт хүн амын тоотой харьцуулж хардаг билээ.
Д.Ана
Зочин · 2014/12/01
Oxin mini amjilt
Зочин · 2014/11/22
Bi xed xonogiin omno ofitsiort bdag neg jijig delgvvreer vilchlvvleed garxad mini gar tsys bolson baixiig xydaldagch egch xaraad tsewerleed ***rxnii lenteer xed xeden gazar min naagaad nadad xandan yxaarliin vg xelxed ter e****in saixan setgel nvdnees nxaragdaj bsan odo tsagt iim xvmvvs barag xowor shv
Зочин · 2014/11/22
Xvni tsaraig gadnaas n xaraad medrex ch saixan setgel dotorooso gereltex xeregtei
Зочин · 2014/11/21
.