Эцгийн дарамтнаас болж эх, үр уулзаж чадахгүй байна
2014/11/24
Н.Д хүү энэ жил гурван настай. Ээжтэйгээ уулзахыг хүсдэг ч аав нь уулзуулдаггүй. Түүний нүдэн дээр аав, өвөө нь ээжийг нь зодож байсан. Аав нь архи уулгасан талаар, ээжийгээ санаж байгаагаа хэлсэн бөгөөд энэ нь баримттай байхад өнөөдөр хүү ээжтэйгээ уулзаж чадахгүй л байна.
Монгол улсын иргэн О.Н болон М.Х нар гэр бүл болж, 2010 оны 11-р сард хүүтэй болсон байна. Өнгөрсөн хугацаанд О.Н нь эхнэрээ байнгын бэлгийн болон сэтгэл санааны дарамтад оруулж байсан ажээ. Тодруулбал, гаж байдлаар өдөр бүр бэлгийн ажил хийхийг шаарддаг байсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй гэр бүлээсээ гадуур замбараагүй бэлгийн явдалтай байсан бөгөөд эхнэртээ бэлгийн замын халдварт өвчин халдааж байсан гэдэг. Мөн О.Н нь эр хүн сонирхдог, хүүгийнхээ бэлгэ эрхтэнг байнга шахам “оролддог” байсан болохоор эхнэр М.Х нь салах өргөдлөө шүүхийн байгууллагад хандсан ажээ. Хэдийгээр шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн ч тэд эргээд хамтран амьдрах боломжгүй гэдгээ шүүхийн байгууллагад мэдэгдсэн байгаа юм. Улмаар бага насны хүүхдийг эцэг, эхийн аль нэгнийх нь асрамжинд өгөхөөр Монголын хүүхдийн эрхийн үндэсний төвд хандаж, шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна. Тэгтэл тус газрын тэргүүн П.Ц, Нийгмийн ажилтан Ж нар хамтран дөрвөн настай хүүг “гаж донтой” аавд нь үлдээхээр болсон байгаа юм. Ингэхдээ тэд эцэг нь засварын газартай, орлого нь тогтмол, байр савтай, аавтайгаа ээнэгшин дассан гэдгийг үндэслэл болгосон байх юм. Тэгтэл хүүгийн ээж эцгээс нь 2 дахин их орлоготой, өөрийн гэсэн орон байртай бөгөөд хүүгээ өөрөө асраад явчих бүрэн чадалтай нэгэн гэдгийг шинжээчийн дүгнэлтэд дурьдсан байгаа
Улмаар гэрлэлт цуцлах шүүх хурал болоход бяцхан хүүг аавд нь өгөх шийдвэр гаргасан байгаа юм. Шүүхээс шинжээчийн хэт нэг талыг барьсан дүгнэлт болон хүү сүүлийн нэг жил аавтайгаа байсан гэсэн хоёр үндэслэлийг барьсан байгаа. Тэгтэл өнгөрсөн хугацаанд О.Н хүүгээ ээжтэй нь уулзуулахгүй гэж зодож, цагдаад шалгагдаж байсан. Мөн хүүтэйгээ уулзахаар очих гэхэд нь дээрэлхэж дарамталдаг байсан бөгөөд энэ бүхэн нь баримттай байдаг.
Хүүтэйгээ уулзаж чадахгүй байсан М.Х шүүхэд хандаж улмаар долоо хоногт гурван удаа уулзах шүүгчийн захирам гарсан байгаа юм. Тэгтэл хүүгийн эцэг О.Н эхийг хүүтэй нь уулзуулахгүй байх аргыг хэрэглэж дээрэнгүй, тавлан тохуурхсан байдлаар харьцдаг байна. Энэ нь хүүхдийн эрх, М.Х-ийн эх байх эрхийг нь зөрчихийн зэрэгцээ шүүхийн шийдврийг илтэд үл хүндэтгэж, биелүүлээгүй байгаа юм. Энэ нь дараах хуулийг зөрчиж байгаа юм.
· Шүүхийн шийдвэр гарчихаад байхад хүүхдийг эхтэй нь уулзуулахгүй байгаа нь Эрүүгийн хуулийн 258 буюу Шүүхийн шийдвэрийг үл биелүүлэх гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. Тодруулбал 258.1-д “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоол, шийдвэр, магадлал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд нь зориуд саад учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байгаа.
· Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн хүүхдийн амьдрах эрхийг эцэг нь шууд болон шууд бусаар зөрчиж байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5-р зүйлийн гуравт “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай саналаа илэрхийлэх эрхтэй.” Заасан байдаг бөгөөд эцэг нь хүүхдийг эхтэй нь уулзуулахгүй байх аргыг сүвэгчилж байгаа.
· М.Х-ийн эх байх эрхэнд нь шууд бүдүүлэгээр хандаж байгаа юм. Тодруулбал гэр бүлийн тухай хуулийн 26.5 ,26.4, 26.5, 26.7-д эх байх эрхийг тусгасан байхад энэхүү эрэхэ эдлэхэд нь саад учруулж байгаа бөгөөд энэ бүхэн нь хуулийн хариуцлага тооцохоор байгаа юм.
О.Н төрсөн хүү, эхнэрээсээ хөрөнгөө харамлахдаа байраа ээжийнхээ нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Дансан дахь мөнгөө идэж дуусгаснаа эхнэр авсан хэмээн мэдэн будилж, засварын газраа ахынхаа нэр дээр шилжүүлсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл О.Н ямар ч орлогогүй, ажилгүй нэгэн болж байгаа юм. Харин хүүгийн эх дундын өмчлөлийн болох байр, машин, хувийн бизнес зэргээс татгалзсан байдаг. М.Х-ийн хувьд өөрийн гэсэн бизнестэй, орох оронтой болохоор хүүгээ өсгөөд явж чадна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байдаг. Бага насны хүүхдийг төрүүлсэн эхэд нь өгдөг практик Монгол улсад байдаг атал хүүхдээ өсгөөд явах чадал байгаагаа шүүхийн өмнө баталсаар байхад шүүхээс хүүхдийг эцэгт нь өгчихөж байгаа юм. Өнөөдөр энэхүү шийдврийг эсэргүүцэн хүүгийн ээж давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм.
Эр хүн эр хүндээ хайртай байж болно. Шүүхийн шүүгч эрэгтэй байж болно. Гэхдээ хүүхдийг хүчирхийлэлд өсгөх шийдвэр гаргаж байгаа нь өрөөсгөл гэдгийг энд онцолмоор байна. Өөрөөр хэлбэл ажилгүй, орлогогүй, хүүхдэд гэр бүлийн хүчирхийлэлийг үзүүлдэг хүнд хүүхдийг өгчихөж байгаа нь “ариун явдал” хэрхэвч биш.
Бага насны хүүхдийг хүчирхийлэлгүй, өөрөөсөө илүү үрээ хайрлах эхэд нь өгөхгүй байгаа ийм гажуудал шүүхийн байгууллагад тогтох ёсгүй гэдгийг онцлох үүднээс энэхүү нийтлэлийг олон нийтэд сэрэмжлүүлэх зорилгоор нийтэлсэн болно.
Ийм байдлыг жишиг болгохгүйн тулд бид энэ талаар цувралаар баримттайгаар нийтэлсээр байх болно.
А.Баярмаа
Хүчирхийлэгч ааваас нь хүүгээ заавал авах хэрэгтэй · 2017/04/04
Би ч бас яг ийм зовлонтой явна миний хүү одоо 11настай аав нь хичээлдээ явж байхад замаас нь аваад явсан шүүхээс ээжид нь өгөх шийтгэвэр гарсан боловч хүүг минь өгөхгүй ээжийг нь элдвээр хэлсээр байгаад хүү минь ээждээ ирэхийг хүсэхгүй байгаа би хүүдээ яаж ойлгуулахаа мэдэхгүй явна даа