Ц.Нямдорж МАН-аас гарна гэдгээ мэдэгджээ
2014/11/24
МАН-ЫН БАГА ХУРАЛ ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН БААСАН ГАРИГТ ХУРАЛДАНА-
УИХ дарга бөгөөд Ардчилсан намын дарга З.Энхболд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Засгийн газрын танхимаа 14 хоногт багтаан бүрдүүл гэсэн үүрэг өгсөн. Харин Ч.Сайханбилэг УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгүүдэд шинээр байгуулагдах Засгийн газарт хамтарч ажлаач гэсэн санал хүргүүлсэн.
Түүний энэхүү урилгыг “Шударга ёс” эвсэл, ИЗНН улс орны эрх ашгаа хэмээн хүлээн авч, дэмжихээ илэрхийлсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг хийгээд удирдах зөвлөл нь энэ асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадаагүй байна. Саяхан хуралдсан МАН-ын удирдах зөвлөлийн хурал дээр Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтрах эсэх асуудлаар МАН-ын гишүүд хоёр хуваагдаж нилээдгүй маргалдсан байна.
Засагт хамтрахгүй гэж Ц.Нямдорж, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нарын гишүүд хүчтэй эсэргүүцжээ. Тэд энэ үеэрээ “Ганц жил албан тушаалгүй яваад үзье л дээ, Сайханбилэгийн Засгийн газар зургаан сар болоод огцорно” гэж хүртэл учирласан сурагтай.
Энэ үеэр Ц.Нямдорж “Энэ удаагийн Засгийн газарт МАН хамтарвал, миний бие МАН-аас гарна” хэмээн мэдэгдэж, мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг шаардсан байна.
Энэ долоо хоногийн баасан гаригт хуралдах МАН-ын Бага хурлаар Засгийн газарт хамтрах эсэхийг хэлэлцэхээс гадна МАН-ын ЕНБД Ж.Мөнхбатад итгэл үзүүлэх эсэхийг ч хэлэлцэхээр тогтсон байна.
Н.МЯГМАР
gishuun · 2014/11/26
Manai nam manlailagch tuilbartai shiidberlegch nam Hamgiin zuv shiidver AN-iin ZG-tai negdehgui baih Ene bol jiriin gishuudiin olonhiin sanal,duu hooloi shuu
Зочин · 2014/11/26
Manaihaan /MAN/ AN-g dotroo hagarch baihad dagaj tuilbar muutai hudulguund orj dotroo hagarch bolohgui manai nam 90 garui jil evtei,huchtei olonhiinhaa shiidveriig hundetgej irsen manlailach nam shuu AN-iin ZG-tai negdeh ****rdlaggui gedeg sanal bol namiin jiriin gishuudiin diilenh olnii sanal shuu
Зочин · 2014/11/26
Mongoliin yls tor 100 garan xvnii xvreend l 20 garan jil yabj irsend ee.Er n nam gej iim baix yy.Namiin gishvvnchlel sanxvvjilt geed l asyydal ix bnaa.Ene bvgdiig syyriar n shinechilex xeregtei dee.Ex oron ard tvmen xybaagdaj cvirch bna shvv dee.Yana daa...
Зочин · 2014/11/26
zov hurdan **** oor zondoo sain sain humuus b.gaa daa sanaa zovoh heregui dee
Зочин · 2014/11/26
Намаасаа гар, тэтгэвэртээ гар, улс төрөөс гар, засгийн ордноос гар, Засагт олон жил буг болсон хүмүүс ухамсараараа гарах нь сайн цагийн эхлэл болтой.
Зочин · 2014/11/26
eh orniihoo tuluu negdeh l heregtei dee. nyamdorj ***oor yu hiihev garval garna l biz
Ахмад · 2014/11/25
МАН засагт орвол иргэдийн амьдрал улам дордоно. Улс эх орноо өөд татна гэхээсээ илүүтэй хамтарч идэх идэх идэх ... сонирхол давамгайлна. Тэхээр Нямдоржын шийдвэр зөв. Гэхдээ Нямдорж би сайд болж чадахгүй юм чинь гэсэн бодлоор ингэж байж ч болох юм Энэ хүн бол хар амиа л хоохойлсон бэртэгчин шүү дээ
Зочин · 2014/11/25
Намаасаа гарчихаад яаж амьдрах хүн вэ? Олон жил намын төлөө зүтгэчихээд , зүгээр яваад өгөх харамсалтай биш үү? Яаж ийгээд үлд
Зочин · 2014/11/25
ahij manan bolwol man nam ner hvnd chin unana shvv
Зочин · 2014/11/25
МАН засагт орох бол гишүүд чинь зүгээр хараад суухгүй шүү. Нам дамжсан олгархиудын эсрэг нилээд том юм болох байх шүү