Өнөөдөр Бүгд найрамдах улсаа дэлхий дахинаа тунхаглан зарлаж, анхны Yндсэн хуулиа баталж, тусгаар тогтнолоо батжуулсан тэмдэглэлт өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан НАМЗХ-ны залуучууд түүхт өдрөөрөө бахархахын зэрэгцээ бага ч болов хийсэн зvйлтэй угтахыг эрмэлзэн Соёмбот уулынхаа бичгийг сэргээн, өнгө зүсийг нь заслаа.

Өнгөрсөн таван сард энэ ууланд түймэр гарч "Хувьсгалын 90 жилийн ой мандтугай" хэмээх бичиг нь танигдахын аргагүй болсон байсан.