Энэ сарын 28-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр, 30-нд зүүн зүгийн нутаг, говийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Тиймээс шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд анхаарах,

Хүчтэй салхи шуурганы үеэр авто замд хальтиргаа гулгаа үүсч, үзэгдэх орчин түр хугацаагаар хязгаарлагдах хүндрэлүүд үүсдэг тул мэргэжлийн байгууллагаас гаргасан цаг агаарын мэдээллийг үндэслэн ажил төрлөө зөв зохицуулах, хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг сайтар хангаж, бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцаслахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Мөн гол мөрний мөс бүрэн бэхжиж хөлдөөгүй байгаа үед гол мөрөн дээгүүр тээвэр хийх, автомашинтай болон явганаар зорчих, мал туухгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.