Тамга барьж, даргын ордод төрөгсөд
2014/11/26
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлаа авангуутаа л халаа сэлгээ хийж эхэлсэн. Таалдаггүй нөхдүүдээ “таалдаг” нөхдүүдээрээ солих нь тодорхой болсон.
Харин өчигдөр Засгийн газрын хуралдаан болж хэсэг бүлэг нөхдүүдийг тамга барьж, даргын ордод төрөгсдийг дахин эрхлүүлээд авав. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэг МоАХ-ны талын нийгэмд “галзуу нохой” хочтой хүмүүст хуулийн байгууллагаа даатгаж байна. Өнөө хэд нь ч гэж тамга барьж, даргын ордод төрсөн юм шиг л байх юм. Уул шугамдаа тэд хариуцлага алдаж, ажлаасаа ичгүүртэйгээр хөөгдөж байсан улс юм.
Тухайлбал Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдсон Б.Хурц хүнд өс санамтгай, заргачаараа алдартай. Тагнуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хээл хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, М.Энхболд, У.Барсболд нарыг хууль бусаар тагнасан хэмээн тагнуулаас хөөгдсөн. Мөн ТЕГ-ын сөрөх тагнуулын газрын дарга байхдаа гүйцэтгэх ажиллагаагаар хураасан 50 сая төгрөгийг хууль бусаар завшсан бөгөөд эрүүгийн 20643133 тоот хавтаст хэрэг үүсэж 2006 онд өршөөлийн хуульд хамрагдснаар эл хэрэг нь цагаадаж байсныг хэлэх эх сурвалж байдаг. 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хөрөнгө орлогоо нуун дарагдуулж машин болон компаниа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бичээгүй учир АТГ-т шалгагдаж асуудал үүсэж байсан. Тэрбээр уснаас хуурай гараад сурсан сүрхий зодоонч, хэрхэн баяжсан нь тодорхойгүй эвгүй нөхөр. Ядаж байхад энэ удаагийн томилгоо нь хүртэл хууль бус гэдгийг ярих хүн байна. Тодруулбал Б.Хурцыг УИХ-аас АТГ-ын дэд даргаар томилсон бөгөөд УИХ энэ шийдвэрээ цуцлаагүй байхад Засгийн газар хүчингүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөнхэрэг гэдгийг хэлэх хүн байна.
Тагнуулын ерөнxий газрын дарга байгаад Татварын ерөнхий газрын дарга болдог Б.Ариунсан гэж нөхөр сүүлийн хэдэн жил даргын сэнтийгээс буугаагүй нэгэн. Намтрыг нь сөхвөл 1997-2000 онд Улсын нийгмийн халамжийн газарт Газрын дарга, 2004-2008 онд УТЕГ-т дэд дарга, 2008-2012 онд ЭБЭХЯ-нд дэд сайд, 2012.11.30-2013.03.19-нийг хүртэл Тагнуулын ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байгаад ТЕГ-ын даргаар 2013.05.18-нд томилогдож өчигдөр бууриа сэлгэж Татварын Ерөнхий газарт очсон. Тагнуулаас гарсан хүмүүс ихэвчлэн Монголын тэрбумтнуудын тоог нэмж байгаа. Хамгийн наад захын жишээ гэвэл МАК Б.Нямтайшир. Монголын хамаг орд баялагийг мэддэг болонгуутаа газрыг ухаж сэндийчиж, цалингаа тавьдаггүйгээрээ алдартай. Тэгвэл энэ хүний түүхэн замналыг Б.Ариунсан Татварын Ерөнхий газарт очоод үргэлжлүүлэх биз. Тагнуулын Ерөнхий газрын дарга байхдаа хусагдаж байсан тэрбээр эргэж суудалдаа суусан, улмаар хэний ямар мөнгөөр зугаалж, Солонгост казино тоглосон нь тодорхойгүй ч татвар төлөгчдийн мөнгөн дээр туйлах байх гэсэн хардлага төрж байгааг нуух юун.
Б.Билэгт. Хүмүүс түүнийг жинхэнэ галзуу нохой гэдэг. Цагдаагийн дарга байхдаа Монголчуудыг эрүүдэн шүүхээр БНХАУ-д захиалж хийлгэсэн яргын сандлуудыг Б.Билэгт тушаал гаргаж, төв, орон нутгийн цагдаагийн хэлтсүүдэд хуваарилсан байдаг. Эндээс хичнээн харгис хүн болох нь харагдаж байгаа юм. Хууль зүйн сайдыг огцруулах гэж хурандаа нартай үгсэн хуйвалдаж Г.Сарангэрэл гэх охины амьдралаар тоглосон. Зодоон цохион хийсэн, тэргүүн хатагтай асан О.Цолмонтой янаг амрагийн харьцаатай байсан гээд Б.Билэгтийн талаар сайн мэдээ байдаггүй. Б.Билэгтийн хувьд даргын суудалд суухын мөрөөсөл болсон нэгэн. Тиймдээ Захиргааны хэргийн шүүхээр явах маргааныг Иргэний хэргийн шүүхээр явж, өнөөдрийн даргын сэнтийдээ заларч байгаа. Одоо өс хонзонгийн сэтгэлээр хэдэн хорих ангийг сэжигтнээр дүүргэх биз.
Улс орондоо олигтой зүйл хийж сайн нэрээр дуудуулаагүй улсуудаар улсынхаа санхүү, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраа даатгаж байгаа нь Ч.Сайханбилэгийн нэр хүндийг унагаж байгаа юм. Нөгөө талаас тамга барьж, даргын ордод төрөгсөд өөрсдөөсөө ичээсэй. Сайн ажиллаа гэж нэг удаа дуулдаагүй дээрх нөхдүүд тэргүүлж байгаа агентлагаа хэрхэн “самрах”-ыг харж халаглахаас өөр сонголт үлдсэнгүй дээ...
А.Баярмаа
Зочин · 2014/11/30
САЙХАНБИЛЭГ ОГЦРОХГҮЙН ТУЛД ЖИНХЭНЭ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ БАЙНАД АА. ХӨӨРХИЙ АМЬТАН... ИНГЭЖ циркийн тэжээвэр сургуультай амьтан болж байхаар САЙН ДУРААРАА ОГЦОР... САЙХАНБИЛЭГ ОГЦРОХГҮЙН ТУЛД ЖИНХЭНЭ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ БАЙНАД АА. ХӨӨРХИЙ АМЬТАН... ИНГЭЖ циркийн тэжээвэр сургуультай амьтан болж байхаар САЙН ДУРААРАА ОГЦОР...
Зочин · 2014/11/30
САЙХАНБИЛЭГ ОГЦРОХГҮЙН ТУЛД ЖИНХЭНЭ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛЖ БАЙНАД АА. ХӨӨРХИЙ АМЬТАН... ИНГЭЖ циркийн тэжээвэр сургуультай амьтан болж байхаар САЙН ДУРААРАА ОГЦОР...
Зочин · 2014/11/30
Энэ бүхэн манай ерөнхийлөгчийн заавар биш үү
Зочин · 2014/11/28
Энэ бугдийг манай еронхийлогч харж л байдаг байгаа ийм ул бутэх нохорийн засагт ман нам орвол тэгээд дагаад нэр хунд унах байлгуй энэ томилогдсон ху******с унхээр олигтой хун алга сайханбилэг хууль бус хийх ажлаа хамга******** багаа бурдуулсэн байна ****** юм модон улбаатай цаг ирэхээр эдгээрийг ард тумэн шуух л байх ******сайн ********ууудыг дээд тэнгэр харж л байгаа хоролмаа нарыг сур сулд ******д оч
Зочин · 2014/11/27
ene xediig ajilgui orxix ym bol uuriinx ni ****iig uxna geed aigaad baigaa bizdee xuurxii zoblontoi ch ymaadaa
Зочин · 2014/11/27
Ajlaa muu hiij bn geed solij baiga gej oilgoj bn. tegsen murtluu muu ajillaj bn gesen hunee oor ajild tavichih yum. Ter gazartaa bas muu ajillana daa
Зочин · 2014/11/27
arai ch dee iim yumnuudaas uur hun baidaggui yum bhdaa ene uls oron udahgui suireh bh ene baidlaaraa ardchilliin heden malnuud judagtai bolovsroltoi ner tsever zaluu humuus bdggui l yum bhda
Зочин · 2014/11/27
эднээс өөр олигтойхон ажил хийчихээр хүн АН -д байдаггүй юм байхдаа Сайхнаа ч удахгүй байхаа яасан хаширдаггүй юм бэ Алтанхуяг бас дандаа л үл бүтэх нөхдийг тависнаар намын нь нэр хүнд газарт унасан шүү эд нар нь хувиа л бодохоос ажил хийх санаа байдаггүй
Зочин · 2014/11/27
хамгийн болохгүй бүтэхгүй юмнуудыг сонгох юм даа
зочин · 2014/11/27
Сайханбилэг удахгүй бас огцрох байхааааа
Өндөр болгох · 2014/11/27
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Зочин · 2014/11/27
Санаатай ийм үйлдэл хийгээд байна уу даа эд нар чинь
Зочин · 2014/11/27
zuv l bichsen bn
Зочин · 2014/11/27
Хуулийн зөвлөхүүд нь юу хийдэг юм бэ?
Зочин · 2014/11/27
одоо өөр хэн хэнийг өөрчлөх бол доо
Зочин · 2014/11/27
Сайханбилэгийн тар нь таниндаж байгааг ард түмэн Ардын намынхан анхааралдаа авах хэрэгтэй дээ.Ийм л нөхөр олонхын биш цөөнхийн сонголтоор Ерөнхий сайд болсон шүү дээ.
Зочин · 2014/11/27
Сайханбилэгийн тар нь таниндаж байгааг ард түмэн Ардын намынхан анхааралдаа авах хэрэгтэй дээ.Ийм л нөхөр олонхын биш цөөнхийн сонголтоор Ерөнхий сайд болсон шүү дээ.
Зочин · 2014/11/27
Сайханбилэгийн тар нь таниндаж байгааг ард түмэн Ардын намынхан анхааралдаа авах хэрэгтэй дээ.Ийм л нөхөр олонхын биш цөөнхийн сонголтоор Ерөнхий сайд болсон шүү дээ.
Зочин · 2014/11/27
Сайханбилэгийн тар нь таниндаж байгааг ард түмэн Ардын намынхан анхааралдаа авах хэрэгтэй дээ.Ийм л нөхөр олонхын биш цөөнхийн сонголтоор Ерөнхий сайд болсон шүү дээ.
Зочин · 2014/11/27
харамсалтай л байна. Сонгуулийн үеэр хөдөмөр хийдэг ********ан нөхдүүдийг хорихоор дүүргэж байсныг нь олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй
Зочин · 2014/11/27