Хаан банкны ХААН залхаалт
2014/11/27
“Эрхэм таны итгэлт анд” уриатай Хаан банк үйлчлүүлэгчдээ үргэлж бухимдуулж байдаг их очер дарааллаа хэзээ болих вэ?
Монголын хүн амын ихэнх хувь нь хаан банкаар үйлчлүүлдэг нь үнэн. Тэгвэл тэр олон хүний итгэлийг хүлээсэн тус байгууллага үйлчлүүлэгчдээ үргэлж бухимдуулж, их очер дараалал үүсгэдэг нь хэрээс хэтэрсэн асуудал болоод байна. Хаан банкаар үйлчлүүлэхийн тулд хамаг уур бухимдлаа барж, үнэт цагаа хомслуулж байгаа бид нэгэн бодлын хөөрхийлөлтэй хүмүүс болоод байна. Учир нь Төрийн банк нээгдэхээс өмнө ихэнх тэтгэвэр тэтгэмж, эх орны хишгийг хаан банкаар түгээж, бараг Монголын бүх хүн хаан банкны данс, карттай болсон гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч дассан газрын даавуу зөөлөн гэгчээр хаан банкаар үйлчлүүлдэг.
Харин бидний итгэлт анд үйлчилгээгээ сайжруулж байгаа ч юм алга, харин ч бүр дордоод байх шиг. Үүдээр нь ороод дугаар авахаар дор хаяж 50-аас 100 хүний дараа гэнэ. Заримдаа бүр 200, 300 хүний дараа гэх юм. Үүнээс болоод олон цаг очерлож, эвгүй бүгчим үнэр үнэртэж, хамаг ажлаа алдаж зогсоно. Захын хороололд байдаг салбаруудаар бол бүр дугаарлах машин ч байхгүй ар араасаа олон эгнээ болон зогсох дүр зураг хэвийн үзэгдэл мэт байдаг нь хүүхдээ тэвэрсэн эмэгтэй, таягаа тулсан настангуудад хамгийн хүнд асуудал юм.
Бас нэг хэцүү зүйлийг нь дурьдхад нэг салбар нь 10 теллертэй байлаа гэж бодоход иргэдэд үйлчилж байгаа нь ердөө 4-өөс 7- нь байх юм. Ажиллахгүй байгаа теллер нь дотоод ажилтай гээд томоос том пайз урдаа тавиад суучихна. Уул нь тэр хүмүүс дотоод ажлаа хийх гэж биш иргэдэд үйлчлэх гэж тэндээ суудаг баймаар юм.
Ер нь бидний итгээд үйлчлүүлээд байгаа Хаан банк биднийг хүндэтгэж үйлчилгээгээ түргэн шуурхай, асуудалгүй явуулж чадахгүй бол заавал үйлчлүүлээд байх шаардлагагүй байх. Өөр цаана чинь олон сайхан үйлчилгээтэй банкууд байна шүү гэдгийг сануулъя.
Үргэлжлэл бий…
Зочин · 2014/11/29
уртаас урт дараалал үүсгээд л хэдэн теллер дотоод ажилтай нээд хөдлөхөө байсан байна лээ дээ. бас хуучин карттай бйаж байгаад гэтмээчээд шинээр авах гэхээр 3000 төгрөг ту****** гэнэ ард түмэн та нарт 3000 байтугай л хураамж төлж байгаа шүү дээ
Зочин · 2014/11/28
Udirdlaga muu bainaa.
bank · 2014/11/28
Daahgui nohoi buluu huraana gedeg ug bii. Achaalalaa diilehgui baij chadah chadahgui zunduu uilchilgee hiideg baihgui yu naad balai bank chini.
Зочин · 2014/11/28
Sots hugshin oyunii homsdoltoi ur huuhed niigemd buteesen uur yu ch chadahgui.
Зочин · 2014/11/28
Хаан арай бохир .дээр байнгийн дараалал ихтэй.юун таны төлөө вээ
Зочин · 2014/11/28
Өөр банкнууд олон байна шүү.худалдаа хөгжил.их аятайханшдээ.цэвэрхэн.дараалал багатай
Зочин · 2014/11/28
Aanhaa zolbin ***** mini zahisan gehed zoolnii temdeg ni i useg bolno *****iin socialist ***shchuud gej bas yuu ****aad bna ve ooroo ***shrohgui bhiig chini harnaa gaigui
Зочин · 2014/11/28
yag unen .khas bank bas bank hoorondiin shiljuulgees 2000 tugrug avahaa bolimoor yum
Зочин · 2014/11/28
Yag ynen haan bank jinhene zalhaan tseerlyylelt
Зочин · 2014/11/28
үнэн үнэн бөөн залхаалт болж байна
Зочин · 2014/11/28
unen ** bank, boon oocher, boom tataas, xuraamj , gol in yu in medegdexgyi , manaix avdag estoi geed l bdgiin Magnaig duudax xeregtei dee
Өндөр болгох · 2014/11/28
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/11/28
teller ni ihenh bgui bga tohioldol salbar bolgon deer bdag ***l balai heleheer ta dugaar avaad ocherlood zogs geed teriig ni avahar tum buman hunii daraa heleh ug olddoggui