БНСУ-ын “Жүнан Илбо” сонины өнгөрсөн аравдугаар сарын 6-ны өдрийн дугаарт Монгол Улсын гуравдагч  Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын БНСУ-д оргонол хүссэн, тус улсын иргэн болсон гэх мэдээллийг нийтэлж байсан.

Тэгвэл тус сонин ташаа мэдээлэл нийтэлсэн талаараа өөрийн сонины энэ сарын 18-ны дугаартаа залруулга гаргажээ. Тус залруулгад “Монгол Улсын гуравдагч Ерөнхийлөгч Н.Энхбаяр нь Солонгост оргонож буй гэсэн нь үндэслэлгүй болохыг залруулж байна” гэжээ. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Б.Ганболд Жүнан Илбо сониныхонтой уулзсан ба тус сонины зүгээс мэдээллийн эх сурвалжийг хэлэх боломжгүй гэдэг мэдээллийг өгсөн байна.