Нийслэл Улаанбаатар хотод маань жаахан мөнгөтэй нэг нь “Таун, хотхон” гэх гуншинтай нийтийн орон сууц барьж мөнгөө өсгөдөг болоод багагүй хугацаа өнгөрлөө.

Нэг үгээр хэлэхэд нийтийн орон сууц нь хамгийн ашигтай “бизнес” болсон. Тэгэхлээр бизнес эрхлэгч аливаа худалдаа үйлчилгээг өөрт ашигтай талтайгаар шийдэх болохоос үйлчлүүлэгчдийн нөхцөл байдлыг боддоггүй нь харамсалтай. Орон сууц олноор баригдах болсон нь давуу талтай ч автомашины зогсоолын асуудлыг шийддэггүй нь иргэдийн шүдний өвчин болоод байна. Иргэд ч шинэ байранд орж л байвал төмөр хүлгээ байрлуулах автозогсоолыг азандаа найдаад л үлдээдэг болж. Арга ч үгүй биз дээ өндөр үнэтэй байрандаа арай хийн орчихоод зогсоол нэхэх ч илүүц биз.

 

    Шүргэлцэх шахам машинаа байрлуулдаг иргэд хүүхдийн тоглоомын талбайруу нэвтэрч тавих, замын хашлага, боржуур, ногоон байгууламж эвдэж сүйтгэх гээд олон сөрөг үр дагавар зогсоол хүрэлцээгүйгээс болж үүддэг. Харин эвдэрсэн боржуур зэргээс болж бороо, цас орох үед газар доор байрлах дулаан граж, халуун хүйтэн усны шугам хоолойруу ус алдах эвдрэл гэмтэл үүсч эргээд оршин суугчдад хүндрэл учруулдаг. Энэ нь орон байрны дүрэмд ч нийцдэггүй байна. Мэдээж өндөр настан, хүүхэд гээд нас насны хүмүүс амьдарч буй нийтийн байранд тэдгээр иргэдийн явган зорчих хэсгийг хязгаарлаж, нарлах амрах, тоглох газрын хааж сүйтгэдэг. Гэвч машинаа байршуулахаас өөр сонголтгүй иргэд яах ёстой вэ?

 

      Мөн нийслэл хотод хүн амын төвлөрөл нэмэгдсээр байгаа энэ үед нийтийн эзэмшлийн газрын гаднах талбайн автозогсоол асуудал болсоор багагүй хугацаа өнгөрлөө. Иргэдэд хамгийн их хүндрэл учруулдаг эл асуудлыг шийдвэрлэж чадахгүй байсаар л. Зам тээврийн системийн нэн чухал хэсэг болох автомашины зогсоолыг өргөтгөх, шинээр бий болгох шаардлагатай байна. Нийслэлийн хэмжээнд авто машин хөлөглөгчдийн тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа. Тэр чинээгээрээ автомашины зогсоолын эрэлт хэрэгцээ ихсэж  байгаа юм. Уг нь орчин үед тавигдаж буй шаардлагаар бол шинээр баригдаж буй барилга байгууламж гадна дотноо автомашины зогсоолтой байх ёстой. Гэтэл энэ шаардлагыг хангаж буй барилга байшин нийслэл хотод маань хуруу дарам цөөн байдаг. Машины зогсоолтой баригдлаа ч тэр нь зөвхөн тухайн байгууллага болон ажиллагсдад л хамаарагддаг. Харин орон сууцны хувьд оршин суугчдад нь хүрэлцэхтэй үгүйтэй байдгаас гадна ирж буцаж буй хүмүүст бүрч хүндрэлтэй байдаг нь нууц бишээ. Тэгвэл өнгөрсөн онд нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилгоор хотын дарга үйлчилгээний байгууллагуудын гаднах авто зогсоолын талбайн 80 хувиас доошгүйг үйлчлүүлэгчдийн автомашины зогсоол болгон ашиглах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад нь үүрэг болгосон. Гэвч өнөөдөр хэрэгжилт ямар байгааг иргэн та хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

 

08

 

01

 

06

 

19

 

20

03