Мисс И.Төгсөө эх орондоо ирлээ
2014/12/01
Дэлхийн нэр нөлөө бүхий гурван томоохон тэмцээний нэг болох “Miss Earth” буюу "Эх дэлхийн гоо бүсгүй 2014" тэмцээнд дэлхийн 86 орны үзэсгэлэнтэй охид оролцсоноос мисс И.Төгсөө шилдэг наймд орлоо. Түүний өмссөн гоёлын хувцсыг дизайнер н.Болд урласан байна. Түүнчлэн “Мисс Монгол аялал жуучлалын холбоо”-ны тэргүүн Монгол үндэсний хувцасаа анх удаа дэлхийд таниулж, шилдгээр шалгаруулж байсан мисс н.Гантогоогийн холбооны шугамаар манай мисс энэхүү нэр хүнд бүхий тэмцээнд оролцож ганзага дүүрэн ирлээ. Байгал эх дэлхийгээ хайрлая гэсэн уриатай, Эх дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд оролцож, дэлхийн миссийн тэмцээнд оролцох эрхээ авч чадаагүй нүдэндээ нулимстай хоцорч байсан И.Төгсөө ийнхүү түүхэн амжилт үзүүллээ.
Хацар гоо бүсгүйчүүдээ тив дэлхийн тэмцээнд оролцох гайхалтай боломжийг олгодог мисс Гантогоод талархал мөн илэрхийлье.