Шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр орой өөрийн Засгийн газрын бүтцээ өргөн барив. Тэрээр дараах 19 сайд, 15 яамтай байхаар төлөвлөж:

1.    Монгол Улсын Ерөнхий сайд
2.    Монгол Улсын Шадар сайд
3.    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
4.    Монгол Улсын сайд (Бүтээн байгуулалт хариуцсан)
5.    Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
6.    Гадаад хэргийн сайд
7.    Сангийн сайд
8.    Хууль зүйн сайд
9.    Аж үйлдвэрийн сайд
10.    Батлан хамгаалахын сайд
11.    Барилга, хот байгуулалтын сайд
12.    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
13.    Зам, тээврийн сайд
14.    Уул уурхайн сайд
15.    Хөдөлмөрийн сайд
16.    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
17.    Хүнс, хөдөө аж ахуйн сайд
18.    Эрчим хүчний сайд
19.    Эрүүл мэнд, спортын сайд

Эдгээрээс

    Ерөнхий чиг үүргийн:


1.    Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2.    Гадаад хэргийн яам
3.    Сангийн яам
4.    Хууль зүйн яам

   Чиглэлийн:


1.    Аж үйлдвэрийн яам
2.    Батлан хамгаалах яам
3.    Барилга, хот байгуулалтын яам
4.    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам
5.    Зам, тээврийн яам
6.    Уул уурхайн яам
7.    Хөдөлмөрийн яам
8.    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам
9.    Хүнс, хөдөө аж ахуйн яам
10.    Эрчим хүчний яам
11.    Эрүүл мэнд, спортын яам гэж үзсэн байна.

Ерөнхий сайд:

-    Улсын хөгжлийн цогц бодлого;
-    Эдийн засгийн тэргүүлэх чиглэл, салбарыг тодорхойлж, салбар, дэд бүтцийн зохистой харьцааг тогтоох асуудал;
-    Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого;
-    Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, бүртгэл;
-    Концесс, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого;
-    Төрийн өмчийн бодлого;
-    Тодорхой салбарын мэргэжлийн хяналтын асуудал;
-    Тагнуул, сөрөг тагнуул, терроризмаас урьдчилан сэргийлэх асуудал;
-    Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах бодлого;
-    Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны асуудал.

Монгол Улсын Шадар сайд:

-    Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх асуудал;
-    Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаатай холбоотой шуурхай асуудал;
-    Стандартчилал, хэмжил зүйн асуудал;
-    Шударга өрсөлдөөнийг дэмжих, хянан зохицуулах асуудал;
-    Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах асуудал;
-    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа;
-    Оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга:

-    Засгийн газрын шийдвэрийн биелэлт;
-    Засгийн газрын дотоод мэдээлэл;
-    Засгийн газраас Улсын Их Хуралтай харилцах асуудал;
-    Төрийн албаны хүний нөөцийн асуудал;
-    Орон нутгийн хөгжлийн нэгдсэн бодлого;
-    Орон нутгийн засаг захиргааны зохион байгуулалт, удирдлага;
-    Засаг даргын үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах асуудал;
-    Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд үзүүлэх мэргэжил, арга зүйн туслалцаа;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд:

-    Ногоон хөгжлийн бодлого;
-    Байгаль орчныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх болон экологийн бодлого;
-    Газар зохион байгуулалт болон усны нэгдсэн бодлого;
-    Цөлжилттэй тэмцэх болон ойжуулалтын асуудал;
-    Усны нөөцийг нэмэгдүүлэх, ашиглалтыг сайжруулах асуудал;
-    Ургамал, ан амьтны нөөцийг хамгаалах асуудал, мэдээллийн сан;
-    Байгаль орчны шинжилгээ, ус, цаг уур болон байгалийн болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, экологийн аюулгүй байдлыг хангах асуудал;
-    Био аюулгүй байдлын бодлогын асуудал;
-    Аялал жуулчлалын бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Гадаад хэргийн сайд:

-    Гадаад улс, олон улсын байгууллагатай улс төрийн талаарх хамтын ажиллагаа;
-    Гадаадад байгаа Монгол Улсын иргэд, бизнесийн эрх ашгийг хамгаалах асуудал;
-    Гадаад улс, олон улсын байгууллагатай хийх гэрээ, хэлэлцээрийн асуудал болон байгуулсан гэрээ, хэлэлцээрийн явцад тавих хяналт;
-    Гадаад улс, олон улсын байгууллагатай хүмүүнлэгийн чиглэлээрх хамтын ажиллагаа;
-    Дипломат, албан зэргийн виз, консулын асуудал;
-    Гадаад сурталчилгаа;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Сангийн сайд:

-    Макро эдийн засгийн бодлогын төлөвлөлт, зохицуулалт;
-    Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийн асуудал;
-    Санхүүгийн зах зээл, төсвийн орлого, зарлага, өрийн удирдлагын асуудал;
-    Нэгдсэн төсвийн талаарх судалгаа, төлөвлөлт;
-    Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаа;
-    Улсын болон орон нутгийн төсвийн зарцуулалтын хяналт;
-    Зээл, тусламжийн нэгдсэн бодлого;
-    Нягтлан бодох бүртгэлийн бодлого;
-    Гаалийн бодлого;
-    Татварын бодлого;
-    Даатгалын бодлого;
-    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Хууль зүйн сайд:

-    Эрх зүйн шинэтгэлийн бодлого;
-    Хууль тогтоомжийн системчлэл, мэдээлэл, эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа;
-    Эрх зүйн туслалцаа;
-    Улсын хил хамгааллын асуудал;
-    Цагдаа, нийгмийн дэг журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал;
-    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа;
-    Засгийн газраас шүүх, прокурорын байгууллага, хуульчдын олон нийтийн байгууллагатай харилцах асуудал;
-    Төрөөс сүм хийдтэй харилцах асуудал;
-    Иргэний харьяалал, цагаачлалын асуудал;
-    Энгийн зэргийн виз, Монгол Улсад орох, гарах, оршин суух гадаадын иргэний асуудал;
-    Төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хяналт;
-    Иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл;
-    Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бүртгэл;
-    Архивын талаар төрөөс баримтлах бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Аж үйлдвэрийн сайд;

-    Хүнд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал;
-    Хөнгөн үйлдвэрлэлийн бодлогын асуудал;
-    Аж үйлдвэрийн паркийн асуудал;
-    Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн асуудал;
-    Чөлөөт бүсийн хөгжлийн асуудал;
-    Экспорт, импортын асуудал;
-    Дотоод, гадаад худалдаа, үйлчилгээний бодлого, зохицуулалт;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Батлан хамгаалахын сайд:

-    Улсыг батлан хамгаалах бодлого болон цэргийн бодлого;
-    Зэвсэгт хүчнийг чадваржуулах бодлого;
-    Энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэл хангуулах асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Барилга, хот байгуулалтын сайд:

-    Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого;
-    Хот төлөвлөлт болон хот байгуулалтын бодлого, архитектурын асуудал;
-    Орон сууцны бодлогын асуудал;
-    Нийтийн аж ахуйн асуудал;
-    Газрын харилцаа, геодези, зураг зүйн асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;

-    Боловсролын тогтолцоог хөгжүүлэх асуудал;
-    Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын асуудал;
-    Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл;
-    Өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудал;
-    Ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого;
-    Соёл, урлагийг хөгжүүлэх асуудал;
-    Түүх, соёлын өвийг хамгаалах, сэргээх бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Зам, тээврийн сайд;

-    Авто замын асуудал;
-    Авто тээврийн асуудал;
-    Төмөр замын тээврийн асуудал;
-    Иргэний нисэхийн асуудал;
-    Далай ашиглах болон усан замын тээврийн асуудал;
-    Тээврийн тогтолцоог хөгжүүлэх бодлого, зохицуулалт;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Уул уурхайн сайд;

-    Геологи, эрдэс баялгийн бодлого;
-    Геологийн эрэл, хайгуул, судалгааны зохицуулалт;
-    Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн болон түүний нөөцийн талаарх бодлого;
-    Олборлох үйлдвэрийн техник, технологийн асуудал;
-    Ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Хөдөлмөрийн сайд;

-    Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах бодлого;
-    Хөдөлмөрийн нөхцөл, ажиллагчдын цалин, амьдралын өртгийн талаарх асуудал;
-    Хөдөлмөрийн харилцаа, Засгийн газар, эзэд, Үйлдвэрчний эвлэлийн гурван талт түншлэл, хөдөлмөрийн хамтын маргааны зохицуулалтын асуудал;
-    Хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалт;
-    Хөдөлмөрийн биржийн асуудал;
-    Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа гадаадын иргэний асуудал;
-    Гадаадад ажиллах хүч гаргах асуудал;
-    Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн тогтолцоог хөгжүүлэх асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;

-    Хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал;
-    Нийгмийн халамжийн бодлого;
-    Нийгмийн даатгалын бодлого;
-    Хүүхэд, залуучууд, эмэгтэйчүүд, ахмадын болон гэр бүлийн хөгжлийн асуудал;
-    Жендэрийн хөгжлийн асуудал;
-    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд;

-    Хүн амын хүнсний хангамжийн бодлого;
-    Хүнсний аюулгүй байдлын асуудал;
-    Мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
-    Газар тариаланг эрчимжүүлэн хөгжүүлэх бодлого;
-    Мал эмнэлэг, малын үржлийн талаар төрөөс явуулах бодлого;
-    Мал, амьтан, ургамлын хорио, цээрийн асуудал;
-    Бэлчээрийн болон таримал ургамлыг хамгаалах асуудал;
-    Мал, таримал ургамлын гаралтай хүнсний зүйл, түүхий эдийн экспорт, импортын асуудал;
-    Хөдөө аж ахуйн эдэлбэр газрын болон бэлчээр ашиглалтын бодлого;
-    Малыг цаг агаарын гэнэтийн аюулаас хамгаалах бодлого;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Эрчим хүчний сайд;

-    Эрчим хүчний нэгдсэн бодлого;
-    Эрчим хүчний үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлтийн асуудал;
-    Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх асуудал;
-    Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох, ашиглах бодлого;
-    Түлшний хангамж, нөөцийн бодлого, зохицуулалт;
-    Эрчим хүчний нүүрс;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Эрүүл мэнд, спортын яам:
 
-    Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нөхөн сэргээх бодлого;
-    Эм, эмнэлгийн хэрэгсэл, техникийн үйлдвэрлэл, хангамжийн талаарх бодлого;
-    Эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуй, халдвар судлалын хүрээний бодлого;
-    Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийгмийн болон мэргэжлийн арга хэмжээ;
-    Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого;
-    Мэргэжлийн спортын хөгжлийн асуудал;
-    Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагаа хэрэгжүүлэх асуудал.

Монгол Улсын сайд:

-    Үндэсний хэмжээний бүтээн байгуулалтын томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх асуудал.