Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүх томилогдлоо
2014/12/05
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2014.12.05/ 23 цаг 15 минутад эхэлж, Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Өнөөдөр үдээс хойш Ардчилсан нам болон Монгол Ардын намын Гүйцэтгэх зөвлөл, МҮАН-ын Удирдах зөвлөл тус тус хуралдаж Засгийн газрын гишүүнээр томилуулах нэр дэвшигчдээ тодруулан Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын 16 гишүүнийг томилуулах асуудлыг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөнөөр Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох, үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан.
Үүний дараа холбогдох Байнгын хороод хуралдаж Монгол Улсын Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг томилох асуудлыг тус тус хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон юм.
Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монгол Улсын Засгийн газрын 16 гишүүнийг томилуулах асуудлыг танилцуулав. Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогт нарыг томилохыг дэмжсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбогдуулан гишүүдээс асуулт асууж, санал хэлэх гишүүд гараагүй тул нэр дэвшигчийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 98,3 хувь нь дэмжлээ.
Харин Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар С.Баярцогтыг томилох асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Б.Бат-Эрдэнэ, З.Баянсэлэнгэ нарын гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж хариулт авсан. Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ц.Оюунбаатар, Ц.Даваасүрэн нар үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга чуулганы нэгдсэн хуралдааныг 12 дугаар сарын 09-ний өдрийн Мягмар гарагт үргэлжлүүлэхээр шийдвэрлэснээ мэдэгдсэнээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Зочин · 2014/12/08
ӨГӨРСӨН ХУ -ГИЙН ТАРХИГҮЙ УЛААН ХАМГААЛАГЧ, УЛСЫН МӨНГӨӨР КАЗИНИДОГЧ ЭНЭ ЗҮРХНИЙ ХИЙТЭЭС ХОГ Л ГАРАХААС, ТОГ ГАРАХГҮЙ БАЙХ ОО. ХАЙРАН Ч СУУДАЛ, ХАЛАГ ,ХАЛАГ МОНГОЛ МИНЬ!
Зочин · 2014/12/07
Hyrelsyhiig demjij bna amjilt hyatadiin mongol bayarstogtiig ****uulaach
Зочин · 2014/12/07
Зочин · 2014/12/06
hvrelsvhee amjilt hvsii erch hvchtei shurarga baij ujs ornoo abraarai ta chadnaa bid demjij bga