Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн Мисс-2014” тэмцээн Лондон хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн Т.Батцэцэг амжилттай оролцож байна. Түүний хувьд олон улсын чанартай нэлээд хэдэн тэмцээнд оролцсон. Харин Дэлхийн мисс хамгийн сүүлчийн тэмцээн юм.

Энэ сарын 14-ний өдөр ялагчаа тодруулж Дэлхийн Миссийн титмийн эзэн болох мөч ойртсоор. Т.Батцэцэг "Энэ хүртэл олон амжилт гаргалаа үнэхээр баяртай байна. Монголынхоо хувьд байгаагүй амжилт гаргалаа. Илүү их амжилтыг гаргахын тулд бүхнээ дайчилж 130 гаруй орноос шалгаруулалт бүрт "ТОП" финальд үлдэнэ гэдэг том амжилт миний хувьд. Одоо финалын өдөр бүх зүйл шийдэгдэнэ. Цуглуулах оноонуудаа ерөнхийдөө амжилттай цуглуулаад явж байна.

Өдөрт 5-6 цаг унтаж өдөржингөө үйл ажиллагаатай ачаалал ихтэй байгаа ч тэрүүхэн үедээ хүнд хэцүү санагдсан ч бай үгүй ч бай хожмоо мөнхөд дурсагдах зүйл минь учраас надад хэнч энд ирэх гэж яаж их хөдөлмөрлөснийг минь ойлгохгүй. Би зөв гэсэн зүйлээ л өөрийн чадах чинээгээрээ хийж байна. Гэхдээ хэцүү байна гээд та нарт ойлгуулах гэсэн юм биш ээ мэдээж хэл тааруухан байгаа мэднэ. Энд ойлголцоод хийх ёстой юм аа хийгээд л явна. Нас байна хийх зүйл ч зөндөө байна иймхэн юман дээр өөрийгөө дүгнүүлэх хүн би биш. Амьдрал ямар баялаг гээч залуус аа" гэлээ.

Түүний хувьд англи хэл дээр даруухан байгааг олон хүн шүүмжилсэн юм. Энэхүү шүүмжийн дагуу өөрийн байр сууриа ийнхүү илэрхийллээ. Мөн энэ олон хүний итгэл надад найдвар төрүүлж бас шүүмжлэл намайг хурцалж эрч хүчтэйгээр урагш улам тэмүүлж байна. Та нартаа маш их баярлалаа гэж сэтгэлийн үгээ өөрийг нь дэмжиж байгаа элэг нэгт Монголчууддаа хандан хэлсэн юм.

Ингээд уншигчдынхаа өмнөөс Дэлхийн миссийн титмийн төлөө амжилттай өрсөлдөж байгаа Т.Батцэцэгтээ амжилт хүсье.

Д.Ана