Б.Батхүү: Дэлхийд газрын тосны үнэ буурсан ч манайх шатахууны үнээ бууруулахгүй
2014/12/11
Олон улсын эрчим хүчний агентлагаас өнгөрсөн сард “Дэлхий дахинд эрдэс баялгийн үнэ унасаар байна. Энэ нь ирэх онд ч үргэлжлэх магадлалтай” гэж мэдэгдсэн.
Гэвч дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасаар байгаа ч манай улсад шатахууны үнэ буурахгүй байгаа юм. Энэ талаар УУЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүгээс тодрууллаа.
-Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ уначихаад байхад манайд шатахууны үнэ яагаад буурахгүй байна вэ?
-Шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих талд анхаарч байгаа. Үнийг тогтвортой барихад валютын ханш, онцгой албан татварт зохицуулалт хийдэг. Монгнолбанктай хамтран хэрэгжүүлж буй “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийнхөө хүрээнд сүүлийн хоёр жилд шатахууны үнийг өсгөхгүйгээр барьж чадлаа. Тодруулбал, хоёр жилийн өмнө 50 төгрөгөөр нэмсэнийг та бүхэн мэдэж байгаа. Түүнээс хойш нэг ч төгрөг нэмээгүй. Өмнө нь валютын ханш бага зэрэг савлахад л шатахууны үнэд шууд нөлөөлдөг байсан. Харин одоо валютын ханш үргэлж өссөөр байгаа ч шатахууны үнэ тогтвортой л байна шүү дээ.
-Гэвч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ уналаа. Тийм байхад манайх шатахууныхаа үнийг тодорхой хэмжээгээр буулгах боломжтой биз дээ?
-Түүхий эдийн үнэ буурлаа гээд манайх шатахууныхаа үнийг буулгах шаардлагагүй. Харин энэ хэвэнд нь тогтвортой байлгах талд л бодлого баримталж ажиллана. Дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурлаа ч Орос улс бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа биз дээ. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ буурч, өсөх бүрт нь дагаж савлаад байж болдоггүй юм.
-Оросууд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөснөөр “Шатахууны үнэ улам л өсөх нь” гэсэн айдас нийгэмд байна?
-Оросууд шатахууныхаа үнийг өсгөсөн ч бид тэвдэж сандрах хэрэггүй. Учир нь, бид зөвхөн хойд хөршөөс хараат байхаа больсон. Сингапурын биржийн үнэд суурилж шатахуун авдаг болсон. Тэгэхээр цаашид шатахууны үнэ өсөхгүй гэдгийг хэлье.
Д.Болд
өндөр болгох ну · 2014/12/13
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
өндөр болгох ну · 2014/12/13
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/12/12
Тийм л юм бол шатахууны унийг 200-150 тегрегеер бууруулчих хэрэгтэйшдээ
Зочин · 2014/12/12
orosuud yu gej manaihiig zugeer tegeed davraagaad baihav importlo****d uund buruugui tsaad orosuud n hyamd uguhgui baigaa yum odoo oilgovuu
Зочин · 2014/12/12
amerikt binzen ih hyamdarch bainaa, 3,6$ baisan binzen 2,5 bolson baina, bankaa duurgehed 60$ gardag baisan chini unuudur 38$-oorl duurgeleeshd. Mongold yaagaad buuhgui baigaa ve geheer luivarchid huvi huvisgalgui iddeg ****oorl ter.
Зочин · 2014/12/12
amerikt binzen ih hyamdarch bainaa, 3,6$ baisan binzen 2,5 bolson baina, bankaa duurgehed 60$ gardag baisan chini unuudur 38$-oorl duurgeleeshd. Mongold yaagaad buuhgui baigaa ve geheer luivarchid huvi huvisgalgui iddeg ****oorl ter.
Зочин · 2014/12/12
**** nuur ni medegdhee baitlaa targaltlaa neftiin kompaniudaar am ni hudluhuu baitlaa mungu chihuulchihsen yumuud yaj une buulgah ve de.
Зочин · 2014/12/12
ATG-t ***lguulya
Зочин · 2014/12/12
Yamar ***** iim be, Amerikt benziny une 2 dahin hyamdarsan baigaa, yaj bodson ch manaid buuh estoj baihad ene mahan tolgoi buuhguj gej baina.
Зочин · 2014/12/12
benzin ih ideed hordloo shdee huu
Зочин · 2014/12/12
Shatahuunii uniin zuruunees Hagartlaa ideed gedesee daahaa bolitloo targalsan bnshdee, delhiin zah zeeliin une buursan bhd yagaad buuruulahgui geed guriigeed ashig sonirholtoi bgaad bnaa ene nuhur