“Гарьдманлай” эмнэлэгийн зөвлөх эмч З.Цэгмид: Эр бэлэг эрхтэний хөвч таслах мэс засал нь ямар нэг хүндрэл учруулдаггүй
2014/12/12
Саяхан иргэн “Т.Б” гэгч нь “Гарьдманлай” эмнэлэгт бэлэг эрхтэнийхээ өвчийг таслуулах мэс засал хийлгэсэн тухай зарим мэдээллийн хэрэгслүүдэд ярьж, олон нийтэд хүргэсэн юм. Тэрбээр энэхүү мэс заслаас болоод бэлэг эрхтэнийх нь хөвчрөлт муудсан хэмээн өгүүлжээ.
Үүний дагуу “Гарьдмагнай” эмнэлэгийн зөвлөх эмч, килиникийн профессор, анагаах ухааны магистр З.Цэгмидтэй уулзаж уг мэс заслын зарим онцлог, үүсч болох хүндэрлийн талаар тодруулсан юм. Иргэдийн маань эрүүл мэндийн ойлголт, мэдлэг сул байгаа өнөөгийн нөхцөлд зарим нь шууд эмч, эмнэлэгийн ажилтнуудыг буруутгахыг оролдох түгээмэл хандлагатай тул энэ сэдэв нь нэлээд эмзэг асуудал ажээ.
-Эрэгтэй хүний бэлэг эрхтэний хөвч таслах хагалгаа хэдий үеэс хийгддэг болсон юм бэ. Эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөө үзүүлдэг үү?
-Эрэгтэйчүүдийн хөвч таслах хагалгааг Cirvumcision гэдэг. Эрхтэнийх арьсыг тойруулан авч хийдэг хагалгаа ч гэж хэлж болох юм. Cirvum гэдэг нь хөвч таслах гэсэн утгатай үг. Шашны зан үйлтэй холбоотой юм л даа, лалын шашинтнуудаас гаралтай ч гэдэг. Хожим үүнийг америкчууд олон сая доллар зарцуулан судалж, зөв гэдгийг нотлоод, энүүнийг зохицуулсан хуультай болж, хэрэгжүүлж эхэлсэн. Хуулиндаа ч оруулсан байдаг. Дэлхийн хөгжилтэй улс орнуудад хийгддэг юм. Хүүхдийг том болсон хойно нь ч хийж болдог. Улсаас мөнгийг нь гаргаад хийдэг газрууд ч бий. Хүүхдийг нярай байх үед нь ийм хагалгаа хийвэл бүр сайн. Хөвч таслах ажиллагааг Африк, Араб зэрэг орнуудад энгийн, гэрийн нөцөлд ч хийдэг. Ямар ч сөрөг нөлөө үзүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, эр бэлэг эрхтэний хөвч таслах мэс засал нь ямар нэг хүндрэл учруулдаггүй.
-Зарим мэдээллийн хэрэгслээр нэгэн иргэн хөвч таслуулах хагалгаа хийлгэснээс болоод эрхтэнийх нь ажиллагаа муудсан тухай ярьсан тул ингэж асуусан юм л даа. Ийм зүйл тохиолдохгүй гэж үү?
-Солонгост хуультай учраас томооон үйлдвэрүүдээр явж энэ хагалгааг хийдэг. Яагаад гэвэл эмэгтэйчүүдэд бас тустай, үтрээний цэвэршилт зэрэгт ач холбогдолтой. Тэнд ажиллаж байгаа монголчууд маань үүнийг мэддэг байх. Энэ хагалгаанд төвөгтэй зүйл байхгүй, жирийн л юм. Цус алдах тал бий. Гэхдээ зүгээр. Хөвчөө таслуулаад бэлгийн үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт орохгүйг анагаах ухаан баталсан. Тиймээс хагалгаа буруу, зөв хийгдлээ гэх зүйл байхгүй. Арьсыг авна гэдэг нь тэнд хэдэн хураагуур судас л тасарна. Бэлгийн үйл ажиллагааг идэвжүүлдэг артер нь цусаар дүүрнэ үү гэхээс биш арьсан дээр байдаг хөх хураагуур судас сунаад бэлгийн ажиллагаа өөрчлөгдөнө гэж байхгүй. Зарим иргэд анагаах ухааны мэдлэггүйгээс болоод ийм хагалгаа хийлгэсний дараа бэлгийн үйл ажиллагаа муудлаа гэж сэтгэл зүйн хувьд айдастайгаар бодох явдал байж болох юм. Ийм үед нь сэтгэлзүйн эмчилгээ хийх хэрэгтэй л дээ. Түүнээс биш шууд нэг сайтад гүйж очоод хөвчөө таслуулснаас болоод бэлэг эрхтэн муудлаа гэж ярих нь утгагүй. Хүмүүс буруу талаас нь л тусгаж авна. Шууд утгаар нь “Өө, хөвчөө таслуулснаас ингэж муудлаа” гэж хүлээж авдаг. Энэ бол нийгэмд хортой.
-Хөвч таслах мэс засал хийлгэхэд хүндрэл учрахгүй гэж ойлгож болох нь ээ, тийм үү?
-Хүмүүсийн сэтгэл зүйд зориуд гэмээр буруу мэдээллээр стрейс үүсгэж болохгүй. Энэ талаар хуулийн заалт нь ч бий. Хэрвээ эмнэлэг хариуцлагагүйгээс болоод тухайн хүн хагалгааны дараа ямар нэг шинж тэмдэг илэрвэл эмнэлэг, эмч дээрээ ирж үзүүлэх ёстой. Эмнэлэгт хандаад болж өгөхгүй, гомдолтой байгаа бол дүүргийн хяналтын албанд хандах ёстой. Тэнд амжилт олохгүй бол хяналтын бусад дээд байгууллага, шүүхэд хандаж болно. Шүүх хуулийн дагуу хүлээж аваад шууд шийдээд өгнө. Шүүхийн шийдвэр үнэхээр “Гарьдманлай” эмнэлэг буруутай гэж шийдвэр гаргавал мэдээллийн хэрэгсэл, сайтууд бүгд нэгэн дуугаар биднийг буруутган мэдээлж болно. Зарим нь буруу ойлголт, анагаах ухаанаы мэдлэггүйгээсээ болоод өөрт учирч байгаа ямар нэг зовлон бэрхшээлийг бусдад нялзаах гэж байж магадгүй. Ер нь ийм санаа байхгүй ч гэсэн болгоомжгүйгээр буруу ярьж байж болзошгүй. Манай эмнэлэг 10 гаруй жил иргэддээ шударга үйлчилж ирлээ. Хөвч таслуулах эмчилгээг маш олон хүн хийлгэсэн. Хийлгэх хүн ч олон. Тэдгээр хүмүүс буруу ташаа мэдээлэл сонсвол сэтгэл санаа нь тавгүйтнэ. Нийгэмд хор учруулна шүү дээ. Хөвчөө таслуулсан чинь миний эрхтэн хэзээ муудах бол гэж хүмүүс бодож эргэлзэж эхэлнэ. Ийм байж болохгүй. Эрэгтэйчүүүдийн ийм хагалгаа хийлгээд буруу ойлголттой явж байгаа бол иргэд маань эхлээд эмнэлэгт хандах нь зөв юм. Таны яриад байгаа энэ хүн бол сэтгэл санааны тавгүйтлээс болсон байж болох юм. Гэхдээ хамгийн хортой нь нийгэмд буруу мэдээлэл өгөх явдал шүү дээ. Өөрт тохиолдсон эрүүл мэндийн холбогдолтой зүйлээ эхлээд нийгэмд мэдээлэх биш, эмнэлэгт хандах эрэгтэй. Нэг удаагийн иймэрхүү мэдээллээс болоод манай эмнэлэгийн талаар үмүүс буруу ойлголт авах нь ч юу юм, гэхдээ аливаа мэдээлэл үнэн бодитой байх учиртай л даа.
Б.Баяр
Зочин · 2014/12/15
Эрбэлгиийн хөвч тасалснаар зөвхөн эмэгтэйд л хэрэгтэй ю******? эр хүнд ашигтай тал нь юу болоо,эх,эцгээс заяасан бүрэн бүтэн эд эсэд мэс хүргэх нь хэнд ашиггүй байхаа,хувь хүн ариун цэврийн эгээ сахид цэвэр явбал болоо бишүү,өөрөөс нь шалтга******** биз
Зочин · 2014/12/14
Hun bnuu
Зочин · 2014/12/14
Vne ni hed yum boloo. Ene ih zugeer gej sonsson
Зочин · 2014/12/13
iim ten eg um hiilguuleh, hiihee bolioche baigalaas zayasan umiig uy meddegte oorchlohgeed huuhed zovoodog bnaa laluud bol lal shuu
Зочин · 2014/12/13
daraal hiich chadahgui bolon yaagaad gevel huvchii****n tasalchihsan ****oor ih udaan boson bas 3.4 daraal hiij chadahgui
Зочин · 2014/12/13
Bi hahalgaa hiilegsen zugeer l bn
Зочин · 2014/12/12
Зочин · 2014/12/12
hagalgaag heder hideg yum
user · 2014/12/12
тэгээд ашигтай хэрэгтэй тал юу юм бэ, таслуулахад ямар хоргүй нөлөөгүй, яаах ч үгүй гэсэн мөртлөө яг яах гэж юуны тулд тасладаг тухай нэг ч өгүүлбэр алга
Зочин · 2014/12/12
BI 26tai huvchuu tasluulj boloh u yamar 1 ersdel useh bolov u