Таны үнэнч нөхөр “emch.mn” гурван нас хүрлээ

 

           Цахим эрин ноёлж буй энэ цаг дор монголчууддаа хэрэгтэй мэдээлэл хүргэх зорилгоор, тэр тусмаа эрүүл мэндийн чиглэлээр анх үүд хаалгаа нээж байсан www.emch.mn сайт гурван нас хүрлээ. Өнгөрөгч хугацаанд уншигч танд хэрэгтэй мэдээ мэдээллийг цаг алдалгүй, шуурхай хүргэн өнөөдөртэй золгоход хэдийнээ уншигч таны итгэлт нөхөр болж чадсандаа туйлын баяртай байна.

 

      Эрүүл мэндийн портал www.emch.mn өдгөөгөөс гурван жилийн өмнөх энэ өдөр уншигч танд өндөр үүдээ дэлгэж байсан нь өчигдөр мэт санагдах нь он цаг уншигч биднийг ихэд ойртуулсных биз ээ. Монголын хүн амын эрүүл мэндийн боловсролд бодитой хувь нэмэр оруулах, чиг зүгийг нь гаргаж өгөх зорилгоор эрүүл мэндийн мэдээ мэдээлэл, зөвлөгөө, танин мэдэхүйн үндэсний портал сайт болон ажиллаж эхэлсэн гэдгийг өнөөдрийн өндөрлөгөөс дуулгахад таатай байна.

 

    Цахим ертөнц буцалж буй өнөө цагт өөрийн өнгө төрх, эрүүл мэндийн төрөлжсөн мэдээллээрээ ялгарч нээгдсэн цагаасаа олон нийтийн талархлыг хүлээсээр ирсэн гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулсаар байгаа юм. Өөрийн эрүүл мэнд, гоозүй, амьдралын зөв хэвшилд илүүтэй анхаарах болсон нь ч манай уншигчдаас харагдах болсон. Бидэнд итгэж манай сайтаар зочилдог уншигчдынхаа итгэлийг бид алдалгүй энэ өдрийн нартай золгож буйдаа туйлын баяртай байна.

 

    Эрүүл мэндийн салбарын ололтыг дэмжиж, нийтэд түгээн сурталчлах, алдааг нь сануулах мэдээллийн хөтөч байж, олон нийтэд эрүүл мэндийн талаар бодитой, хэрэгцээт үнэн зөв, цогц мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэн ажиллах нь манай сайтын үүрэг билээ. Үүнийгээ ч өнгөрсөн хугацаанд ухамсарласаар ирсэн гэдгээ дуулгахад ч таатай.

 

    Бид эмч мэргэжилтнүүд болон уншигч та бүхнийг холбох улам дэвшилттэй аргыг хайн ажиллаж байна. Өвчин “хэлж ирдэггүй, хийсч ирдэг” гэдэг. Тэр л үед манай сайт анхны тусламж байж таны дотны туслагч, зөвлөгч байх болно. 
Юутай ч өнгөрөгч гурван жилийн турш таны итгэлийг алдаагүй өнөөдрийн өндөрлөгт ирсэндээ бид уншигч олныхоо өмнөөс туйлын баяртай байна. Цаашид ч бид цаг үетэй хөл нийлүүлэн алхаж, уншигч таны итгэлт нөхөр байхаа амлан, сайтынхаа гурван жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

 

www.emch.mn сайтын хамт олноос