“Нүхт” ХХК –ийн нүгэл нүдээрээ гарлаа
2014/12/16
“Нүхт” ХХК нь МИАТ-аар үйлчлүүлж байгаа иргэдэд зориулсан хоолыг бэлтгэдэг. Харин тэдний үйлчилгээнд сэтгэл ханамжгүй явах нэгэн байдаг нь нууц биш. Тэгвэл тус газрын үйл ажиллагаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд халуун боловсруулалтаас гарсан хоол хүнсийг ил задгай нөхцөл, тасалгааны температурт хадгалж байгаа нь тухайн хоолонд бактери үржиж, бохирдол үүсэх нөхцөлийг бүрдүүлж байж.
Түүнчлэн бэлэн болсон хоол хvнснээс дээж авч НМХГ-ын төв лабораторид шинжлүүлэхэд нянгийн бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс ихээхэн хэтэрсэн байсан байна.
Үүгээр ч зогсохгүй цөөнгүй зөрчил илэрсэн байгаа. Тухайлбал, Технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй, хоол, хүнсний бүтээгдэхүүнийг нисэх онгоц уруу зөөвөрлөхөд зориулалтын хөргүүр, температур хэмжигчтэй тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй ажээ.
Мөн дулааны боловсруулалтаас гарсан хоол хүнсийг хөргөх ажиллагааг халуун боловсруулалтын өрөөний савлан боох хэсэгт, ил задгай нөхцөлд, тасалгааны температурт явуулж байгаа нь хоол бүтээгдэхүүнд дам бохирдол үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Энэ нь дараах “Нийтээр нь үйлчлэх хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд мөрдөх эрүүл ахуйн дадал” MNS CAC RCP 39:2011 стандартын шаардлагыг зөрчиж байна. Шалгалтын явцад тус компанид гурилан бүтээгдэхүүн гэрээгээр нийлүүлдэг “Черчилл” ХХК нь улсын байцаагчийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон ба тухайн үйлдэл нь “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 /хяналт шалгалтад холбогдолтой баримт бичгийг гаргаж өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан, түр хугацаагаар хүлээлгэн өгөхөөс зайлсхийсэн, гэмтээсэн, засварласан, устгасан, хуурамч баримт бичиг гаргаж өгсөн иргэн, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, эсвэл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох./ дэх заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байгаа. Тиймээс “Черчилл” ХХК-ийн улсын байцаагчийн дүгнэлт хуурамчаар үйлдсэн зөрчлийг холбогдох цагдаагийн байгууллагад мэдэгдээд байгаа юм байна.
Манайдаа л монополь “Нүхт” ХХК МИАТ-тай хэдэн тэрбумын гэрээг хийж ашиг орлого олж байгаа. Харамсалтай нь үйлчилгээ, чанар нь тааруу байгаа нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ганц удаагийн шалгалтаар илэрсэн юм. Тиймээс “Нүхт тур” ХХК-д зөрчил арилгуулах тухай улсын ахлах байцаагчийн 02-03-490/871 дугаартай 11 заалттай албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгснийг баримттайгаар хүргэж байна.
Жилдээ хэдэн тэрбумын ашигтай ажиллаж байж нянгийн бохирдолтой хоол хүнсээр үйлчилж байгаа нь иргэдийн эрүүл мэнд цаашлаад амь насанд халтай. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг чанаргүй үйлчилгээгээр иргэдийг хуурахаа болих хэрэгтэй. Үгүй бол нүгэл чинь дахиж нүдээрээ гарах вий...
А.Баярмаа
Зочин · 2014/12/19
Ugaasaa oligtoi hool ugduggui yalanguya beejin bolon oiriin zain nislegin ugdug zuush n amnaas unmaar harahad ideh husel turhuurgui
Зочин · 2014/12/17
Ene hyn chini ali soz niigmiin yes l Nyht-ii amraltiin darga hiideg bsn minii medehiin 80 heden onoos hoish ongotsnii hool hiij bgaa. Ug ni ih sain hiideg bsn sh dee. Nyhtiig huvichilj avah geed chadaagui Gurvangold tuhai yedee aldaj bsn. Edniih ug ni muu yum hiine gej baihgui dee. Baitsaagchnariin tahiliig buruu orgosiim bolov uu oorsdodoo het erdeed toomjirgui haritsiim bolov uu.
Зочин · 2014/12/17
Манай улсын нэрийн хуудас болж явдаг МИАТ-ынхан энэ Компанитай их л нухацтай хариуцлага тооцох цаг болж дээ. Хаа хаанаа бодох цаг болсон байна даа. Ганцхан мөнгөний төлөө яваад байж болохгүй ш дээ
Зочин · 2014/12/17
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таа******л авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
Зочин · 2014/12/17
Төмөр замын гурван угсармалийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж алдаршсан шоронгоор олон жил явсан эр бий. Одоо 50 гарч яваа энэ эр яадаг гэхээр шоронд байхдаа банди нарийг эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо орхиж чадалгүй байрнийхаа залуухан хөвгүүдийг татаж чангаасаар байгаад энэнээсээ болоод Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Ичиж зовохыг мэдэхгүй нэгмөсөн улаан цагаандаа гарсан Гомо Мөнхөөг байрнийх нь залуус эхнэртээгээ унтаад таа******л авч чадахгүй болхоороо эхнэрээ хана мөргүүлж зоддог гэж ярьдаг юм байна лээ. 01-51 УНД дугаартай хар өнгийн ланд-200 унадаг энэ нөхөр
Зочин · 2014/12/17
haha zahiraliih ni ner Хоржав байхдаа яах вэ дээ хороо найруулаад байгаан бишүү
Зочин · 2014/12/17
Yagaad ingej negneesee uu haij bdag yum we gadaad kompania yaj ch chaddaggui baitsaagch nar